CA-signed Certificate
Энэ бол CA (Гэрчилгээ олгогч)-н гарын үсэгтэй гэрчилгээ Та Гэрчилгээ олгогчид хандахын тулд үүнийг авч болно. Энэ гэрчилгээ нь принтерийн оршин буйг гэрчлэх ба үүнийг SSL/TLS холбоонд ашигласнаар та өгөгдлийн холбооны аюулгүй байдлыг хангах боломжтой.
Энэ нь SSL/TLS холбоонд серверийн гэрчилгээ хэлбэрээр ашиглагдана.
Энэ нь IPsec/IP шүүлтүүр эсвэл IEEE 802.1X холбоонд түншийн гэрчилгээ хэлбэрээр ашиглагдана.
CA гэрчилгээ
Энэ бол CA-signed Certificate-ий хэлхээнд байдаг гэрчилгээ ба мөн дундын CA гэрчилгээ гэж нэрлэдэг. Үүнийг бусад талын сервер эсвэл Web Config-д хандахад принтерийн гэрчилгээний замыг баталгаажуулахад веб хөтчөөр ашигладаг.
CA гэрчилгээг принтерээс хандаж байгаа серверийн гэрчилгээний замыг баталгаажуулахдаа тохируул. Принтерт, SSL/TLS холболтод CA-signed Certificate-н замыг гэрчлэхэд тохируул.
Та принтерийн CA гэрчилгээг CA гэрчилгээ гаргадаг Гэрчилгээ олгогочоос авч болно.
Мөн та бусад серверийн CA-signed Certificate гаргасан Гэрчилгээ олгогчоос бусад талын серверийг баталгаажуулдаг байсан CA гэрчилгээг авах боломжтой.
Self-signed Certificate
Энэ нь принтер өөрөө эрх авч, гаргадаг гэрчилгээ юм. Үүнийг мөн үндсэн гэрчилгээ гэж нэрлэдэг. Олгогч өөрийгөө гэрчилсэн учраас найдвартай биш бөгөөд хуурмаг үйлдлээс сэргийлж чадахгүй.
Үүнийг CA-signed Certificate-гүйгээр энгийн SSL/TLS холбоо гүйцэтгэх үед болон аюулгүй байдлын тохиргоо хийхдээ ашигла.
Хэрэв та энэ гэрчилгээг SSL/TLS холбоо хийхдээ ашиглавал, гэрчилгээ нь веб хөтөч дээр бүртгэлгүй учраас веб хөтөч дээр аюулгүй байдлын дохио гарч ирж болно. Та Self-signed Certificate-г зөвхөн SSL/TLS холбоонд ашиглах боломжтой.