Принтерийн гадна гэр бохирдсон, тоостой байвал принтерийг унтраагаад зөөлөн, цэвэрхэн, чийгтэй даавуугаар цэвэрлэ. Бохирдлыг цэвэрлэж чадахгүй байвал цэвэрлэгээний бодис бүхий зөөлөн, цэвэрхэн, чийгтэй даавуугаар цэвэрлэж үз.
Принтерийн механизм эсвэл цахилгааны аливаа бүрэлдэхүүн хэсэгт ус оруулахгүйн тулд анхааралтай бай. Эс бөгөөс, принтер гэмтэж болно.
Принтерийн тагийг цэвэрлэхдээ алкоголь болон будаг шингэрүүлэгчийг хэзээ ч ашиглаж болохгүй. Эдгээр химийн бодис нь бүрэлдэхүүн хэсэг, гэрийг гэмтээж болно.
Принтер доторх цагаан хавтгай кабель утас, тунгалаг хэсэг,бэхний хоолойнд хүрч болохгүй. Ингэвэл, принтерийн ажиллагааг доголдуулахад хүргэж болно.