Та дамжуулах тохиргоог заасан илгээгчээс, заасан цагт товлосон газар, имэйл хаяг, дундын хавтас эсвэл өөр факсын машин руу хийх боломжтой. Хэрвээ та хүлээн авсан факсуудыг шийлжүүлэх тохиргоо хийсэн бол, эхлээд шилжүүлэх газрыг харилцахын жагсаалтанд нэм. Э-мэйл хаяг руу шилжүүлэхийг тулд, эхлээд э-мэйл серверийн тохиргоог бас тохируулах шаардлагатай.
Шуудангийн серверийг тохируулах
Дундын сүлжээний хавтас тохируулах
Харилцах хаягуудыг боломжтой болгох
Заасан цагт хүлээн авсан факсыг шилжүүлэх онцлогийг ашиглахын өмнө принтерийн Огноо/Цаг ба Цагийн зөрүү тохиргоо нь зөв эсэхийг шалгаарай. Тохиргоо > Принтерийн тохиргоо > Үндсэн Тохиргоо > Огноо/Цагийн Тохиргоо дээрээс цэсэд хандаарай.
Өнгөт баримтыг өөр факсын машин руу шилжүүлэх боломжгүй. Шилжүүлж чадаагүй баримтууд гэж ангилагдана.
Мөн принтерийн хянах самбарыг ашиглаж байхдаа та Web Config ашиглаж шилжүүлэх тохиргоо хийж факс хүлээн авах боломжтой. Fax таб > Хадгалах/Дамж тохиргоо > Нөхцөлтэй Хадгалах/Дамжуулах-ийг сонгоод нууцлалын хайрцгийн тоог сонгож, дараа нь Edit-ийг сонгоод дамжуулах товлосон газрын тохиргоог хийнэ.
Мөн та хүлээн авсан факсыг нэг дор хэвлэж бас/эсвэл хадгалж болно. Edit дэлгэц дээр дээд дурьдсан тохиргоог хийнэ үү.
Принтерийн хянах самбар дээрээс Тохиргоо-ийг сонгоод дараа нь Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо-ийг сонго.
Хүлээн авах Тохиргоо > Хадгалах/Дамж тохиргоо > Нөхцөлтэй Хадгалах/Дамжуулах-ийг сонгоод Нөхцөлтэй Хадгалах/Дамжуулах доорх бүртгэлгүй хайрцаг дээрх -ийг товш.
Нэр нүдэн дээр товшиж ашиглахыг хүссэн нэрээ сонгоно уу.
Нөхцөл(үүд) нүдийг сонгож байдлыг тохиргоо хийнэ.
Хадгалах/Дамжуулах газар-ийг сонгоод дараа нь дамжуулах товлосон газарт тохиргоо хийнэ үү.
Явуулах сонго.
Тийм сонго. Түүний оронд баримтыг шилжүүлэхийн зэрэгцээ автоматаар хэвлэхийн тулд Тийм Хэвлэх-г сонгоно.
Очих газар > Бичилт нэмэх-ийг сонгоод дараа нь харилцах жагсаалтаас дамжуулах товлосон газрыг сонгоно уу. Та зөвхөн нэг дамжуулах товлосон газрыг тодорхой зааж өгнө.
Дамжуулах товлосон газрыг сонгож дуусаад Хаах дээр дар.
Таны сонгосон дамжуулах газар зөв байгаа эсэхийг шалгасаны дараа Хаах дээр товш.
Дамжуулалт амжилтгүй болсон үеийн сонголтууд дотроос дамжуулалт амжилтгүй болсон үед хүлээн авсан бичиг баримтыг хэвлэх эсвэл принтерийн Шуудан-т хадгалах эсэхээс сонго.
Шуудан юмуу шуудангийн хайрцаг дүүрэхэд факс хүлээн авах боломжгүй болно. Баримтыг шалгасны дараа шуудангийн хайрцагаас устгах хэрэгтэй. Шилжүүлэлт амжилтгүй болсон баримтын тоо нь бусад боловсруулагдаагүй ажлуудын хамтаар нүүр дэлгэцийн дээр харагдана.
Хаах дарж Хадгалах/Дамжуулах газар тохиргоог гүйцээ.
Дамжуулах явц дуусахад дамжуулах факсын үр дүнгийн талаар мэдэгдэхийг хүссэн хүмүүстээ имэйл илгээхээр принтерийг тохируулж болно. Шаардлагатай бол И-мэйл мэдэгдэл-ийг сонгоод явцыг тохируулаад дараа нь харилцах жагсаалтаас мэдэгдэл илгээхийг хүссэн товлосон газраа сонгоно.
ЗА-г Хадгалах/Дамж тохиргоо дэлгэц рүү буцах хүртэл сонгож, Нөхцөлтэй Хадгалах/Дамжуулах-ийг гүйцээнэ.
Нөхцөл байдлын тохиргоо хийсэн бүртгэлтэй нүдийг сонгоод Идэвхжүүлэх сонго.
Энэ нь факс хүлээн авахаар нөхцөлтэй хадгалах тохиргоо хийхийг гүйцээнэ. Та шаардлагатай бол Түгээмэл Тохиргоонууд-ийг тохируулж болно. Дэлгэрэнгүйг Хадгалах/Дамж тохиргоо цэс дотроос Түгээмэл Тохиргоонууд-ийн тайлбарыг үз.
Энэ нь факс хүлээн авахаар нөхцөлтэй дамжуулах тохиргоо хийхийг гүйцээнэ. Та шаардлагатай бол Түгээмэл Тохиргоонууд-ийг тохируулж болно. Дэлгэрэнгүйг Хадгалах/Дамж тохиргоо цэс дотроос Түгээмэл Тохиргоонууд-ийн тайлбарыг үз.
Хэрэв та сүлжээн дэх дундын хавтас эсвэл э-мэйл хавтасыг шилжүүлэх газраар сонгосон бол, сканнердсан зургийг хүлээн авах газарт сканнердах горимд илгээх боломжтой эсэхийг шалгахыг зөвлөж байна. Сканнер дах > И-мэйл, эсвэл Сканнер дах > Сүлжээний хавтас/FTP-г нүүр дэлгэцээс сонгож, хүлээн авах газрыг сонгоод сканнердаж эхэлнэ.