Та илгээгч эсвэл цагаас үл хамааран факсыг ирсэн захидлууд ба гадаад санах ойн төхөөрөмж рүү хүлээн авахын тулд хадгалах тохиргоог хийж болно. Факсыг ирсэн захидлууд руу хадгалснаар принтер факсын хэвлэхээс өмнө принтерийн LCD дэлгэц дээр факсыг харж хүлээн авсан факсын агуулгыг баталгаажуулахыг зөвшөөрдөг.
Хүлээн авсан факсыг PC-FAX онцлог ашиглан компьютерт хадгалахаар тохиргоо хийх бол Онцлог: PC-ФАКС Илгээх/Хүлээн авах (Windows/Mac OS)-ийг харна уу.
Мөн принтерийн хянах самбарыг ашиглаж байхдаа та Web Config ашиглаж хадгалах тохиргоо хийж факс хүлээн авах боломжтой. Fax таб > Save/Forward Settings > Unconditional Save/Forward-ийг сонгоод дараа нь Fax Output-д хадгалах товлосон газрын тохиргоо хийж болно.
Мөн та хүлээн авсан факсыг нэг дор хэвлэж бас/эсвэл дамжуулж болно. Fax Output дэлгэц дээр дээд дурьдсан тохиргоог хийнэ үү.
Принтерийн хянах самбар дээрээс Тохиргоо-ийг сонгоод дараа нь Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо-ийг сонго.
Хүлээн авах Тохиргоо > Хадгалах/Дамж тохиргоо > Нөхцөлгүй Хадгалах/Дамжуулах-г сонго.
Мессеж гарч ирвэл, агуулгыг шалгаж, дараа нь ЗА товш.
Хадгалах товлосон газар, ирсэн захидлууд ба/эсвэл гадаад санах ойн төхөөрөмжид тохиргоо хийнэ.
Хүлээн авсан баримтууд нь принтерт холбогдсон санах ойн төхөөрөмжид хадгалагдахын өмнө принтерийн санах ойд түр хадгалагддаг. Санах ой дүүрсэн алдаа нь факс илгээх, хүлээн авах боломжгүй болгодог учраас, санах ойн төхөөрөмжийг принтерт залгаатай байлгаарай.
Хадгалах явц дуусахад факсын хадгалах үр дүнгийн талаар мэдэгдэхийг хүссэн хүмүүстээ имэйл илгээхээр принтерийг тохируулж болно. Шаардлагатай бол И-мэйл мэдэгдэл-ийг сонгоод явцыг тохируулаад дараа нь мэдэгдэл илгээхийг хүссэн товлосон газраа сонгоно.
Хаах дарж Нөхцөлгүй Хадгалах/Дамжуулах тохиргоог гүйцээ.
Ингэснээр факс хүлээж авахаар нөхцөлгүй хадгалах тохиргоог хийж дуусна. Та шаардлагатай бол Түгээмэл Тохиргоонууд-ийг тохируулж болно. Дэлгэрэнгүйг Хадгалах/Дамж тохиргоо цэс дотроос Түгээмэл Тохиргоонууд-ийн тайлбарыг үз.
Хэрэв та хүлээн авсан факсыг нөхцөлтэйгөөр хадгалахыг хүсвэл, доорх холбогдох холбоосыг харна уу.