Дараахийг шалгана уу.
Хандалтын цэг (утасгүй рүүтэр), хаб, рүүтэр зэрэг сүлжээний төхөөрөмжүүд асаалттай эсэх.
Сүлжээний төхөөрөмжийн TCP/IP Тохируулга гар аргаар тохируулагдаагүй эсэх. (Хэрэв бусад сүлжээний төхөөрөмжүүдийн TCP/IP Тохируулга гар аргаар тохируулагдсан байхад, принтерийн TCP/IP Тохируулга автоматаар тохируулагдсан бол принтерийн сүлжээ нь бусад төхөөрөмжүүдийн сүлжээнээс ялгаатай болж магадгүй.)
Хэрэв дээрхийг шалгасны дараа ч ажиллахгүй хэвээр байвал дараахыг шалгана уу.
Утасгүй рүүтэрийг унтраа. 10 орчим секунд хүлээгээд асаа.
Суулгагчийг ашиглан принтертэй ижил сүлжээнд байгаа компьтер дээр сүлжээний тохиргоог хий. Та үүнийг дараах вебсайтаас ажиллуулж болно.
http://epson.sn > Тохируулга
WEP аюулгүй байдлын төрлийг ашиглаж байгаа хандалтын цэг (утасгүй рүүтэр) дээр хэд хэдэн нууц үг бүртгүүлэх боломжтой. Хэрэв хэд хэдэн нууц үг бүртгэгдсэн бол, хамгийн эхэнд бүртгэгдсэн нууц үг нь принтерт тохируулагдсан эсэхийг шалга.