Нөхцөлтэй Хадгалах/Дамжуулах:

Та доорх принтерийн хянах самбар дээрээс цэсийг олох боломжтой.

Тохиргоо > Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Хүлээн авах Тохиргоо > Хадгалах/Дамж тохиргоо > Нөхцөлтэй Хадгалах/Дамжуулах

Тэмдэглэл:

Web Config дэлгэц дээрээс доорх цэсийг олох боломжтой.

Fax товш > Save/Forward Settings > Conditional Save/Forward

Та хадгалах, цааш илгээх товлосон газрыг Шуудан, нууцлалтай хайрцаг, гадаад санах ойн төхөөрөмж, э-мэйл хаяг, дундын хавтаснууд болон өөр факсын машинд тохируулах боломжтой.

Нөхцөлүүдийг идэвхжүүлж, салгах хооронд сэлгэх бол -с бусад хүссэн нүдэн дээр товшино уу.

Нэр:

Нөхцөлийн нэрийг оруул.

Нөхцөл(үүд):

Нөхцөлүүдийг сонгож тохиргоог хий.

Илгээгчийн Факсын дугаар тааруулах

Илгээгчийн факсны дугаар тохирвол, хүлээн авсан факс хадгалагдаж, дамжуулагдана.

Дэд хаягs(SUB) бүрэн таарлаа

Дэд хаяг (SUB) сайн тохирвол, хүлээн авсан факс хадгалагдаж, дамжуулагдана.

Нууц үг(SID) бүрэн таарлаа

Нууц үг (SID) сайн тохирвол, хүлээн авсан факс хадгалагдаж, дамжуулагдана.

Хүлээн авах хугацаа

Заасан цаг хугацаанд хүлээн авсан факсыг хадгалж, дамжуулна.

Хадгалах/Дамжуулах газар:

Нөхцөлүүдтэй тохирч байгаа хүлээн авсан бичиг баримтыг хадгалж, дамжуулах бол товлосон газрыг сонгоно уу. Та доорх онцлогуудыг нэгэн зэрэг хэрэглэж болно.

Факсын хайрцаг руу хадгалах:

Принтерийн Шуудан болон нууцлалтай шуудангийн хайрцагт байгаа хүлээн авсан факсуудыг хадгална.

Та нийт 100 хүртэлх баримтыг хадгалах боломжтой. Хадгалсан баримтын файлын хэмжээ, олон факс хадгалах тохиргоог нэг зэрэг ашиглах зэрэг ашиглалтын нөхцөлөөс шалтгаалан 100 бичиг баримтыг хадгалж болохгүй байж болохыг анхаарна уу.

Санах ойн төхөөр. рүү:

Хүлээн авсан факсыг принтерт холбогдсон гадаад санах ойн төхөөрөмж дээр PDF файлаар хадгалдаг.

Хүлээн авсан баримтууд нь принтерт холбогдсон санах ойн төхөөрөмжид хадгалагдахын өмнө принтерийн санах ойд түр хадгалагддаг. Санах ой дүүрсэн алдаа нь факс илгээх, хүлээн авах боломжгүй болгодог учраас, санах ойн төхөөрөмжийг принтерт залгаатай байлгаарай.

Явуулах:

Хүлээн авсан факсуудыг өөр факсын машин уруу илгээж, эсвэл тэдгээрийг PDF файл болгон сүлжээн дэх дундын хавтаст руу эсвэл э-мэйл хаяг руу илгээдэг. Цааш илгээсэн факсууд нь принтерээс устгагдана. Эхлээд цааш илгээх товлосон газрыг харилцах хаягийн жагсаалтад нэмэх. Э-мэйл хаяг руу шилжүүлэхийг тулд, э-мэйл серверийн тохиргоог бас тохируулах шаардлагатай.

  • Товлосон газар: Та урьдчилан нэмсэн харилцагчдын жагсаалтаас цааш илгээх товлосон газруудыг сонгож болно.

    Хэрэв та сүлжээн дэх дундын хавтас эсвэл э-мэйл хавтасыг шилжүүлэх газраар сонгосон бол, сканнердсан зургийг хүлээн авах газарт сканнердах горимд илгээх боломжтой эсэхийг шалгахыг зөвлөж байна. Сканнер дах > И-мэйл, эсвэл Сканнер дах > Сүлжээний хавтас/FTP-г нүүр дэлгэцээс сонгож, хүлээн авах газрыг сонгоод сканнердаж эхэлнэ.

  • Дамжуулалт амжилтгүй болсон үеийн сонголтууд: Та амжилтгүй болсон факсыг хэвлэх эсвэл Шуудан-д хадгалах эсэхийг сонгож болно.

Хэвлэх:

Хүлээн авсан факсыг хэвлэнэ.

И-мэйл мэдэгдэл:

Таны сонгосон доорх үйл явц дууссаны дараа э-мэйл мэдэгдэл илгээнэ. Та доорх онцлогуудыг нэгэн зэрэг хэрэглэж болно.

Хүлээн авагч

Үйл явцын гүйцэтгэлийн мэдэгдэл хүрэх газрыг тохируулах.

Хүлээн авалт дуусахад мэдэгдэх

Факсыг хүлээн авч дуусах үед мэдэгдэл илгээнэ.

Хэвлэлт дуусахад мэдэгдэх

Факсыг хэвлэж дуусах үед мэдэгдэл илгээнэ.

Санах төхөөрөмжид хадгалж дуусахад мэдэгдэх

Факсыг санах ойн төхөөрөмжид хадгалж дуусах үед мэдэгдэл илгээнэ.

Дамжуулалт дуусахад мэдэгдэх

Факсыг цааш илгээж дуусах үед мэдэгдэл илгээх.

Дамжуулалтын тайлан:

Хүлээн авсан факсыг хадгалж эсвэл цааш илгээсний дараа дамжуулсан тайланг автоматаар хэвлэнэ.

Алдааг Хэвлэх сонговол, зөвхөн хүлээн авсан факсыг хадгалж, цааш илгээх үед алдаа гарсан тохиолдолд тайланг хэвлэдэг.