Та засвар үйлчилгээний хайрцагны барагцаалсан үйлчилгээний хугацааг принтерийн хянах самбараас шалгах боломжтой. Үндсэн дэлгэцээс
-г сонго.
Бэхний бодит үлдэгдлийн шалгахын тулд принтерийн бүх саван доторх бэхний түвшинг нүдээр шалгана.
Бэхний түвшин доод зурааснаас доош орсон үед принтерийг үргэлжлүүлэн хэрэглэх нь принтерт гэмтэл учруулж болзошгүй.

Та мөн бэхний ойролцоолсон түвшин, засвар үйлчилгээний хайрцгийн барагцаалсан үйлчилгээний хугацааг принтерийн драйвер дээрх төлөвийн монитороос шалгаж болно.
Windows
EPSON Status Monitor 3-г Арчилгаа таб дээрээс дарна.
EPSON Status Monitor 3-г идэвхгүйжүүлсэн бол Өргөтгөсөн Тохиргоо-г Арчилгаа таб дээрээс сонгоод дараа нь EPSON Status Monitor 3-г идэвхжүүл-г сонгоно.
Mac OS
Apple цэс > Системийн тохиргоо > Принтер болон Сканнер (эсвэл Хэвлэх болон Сканнердах, Хэвлэх & Факс илгээх) > Epson(XXXX) > Сонголт ба Хангамж > Үйлчилгээ > Принтерийн үйлчилгээ > EPSON Status Monitor