> Цаас ачаалах > Цаасны хэмжээ, төрлийн тохиргоо

Цаасны хэмжээ, төрлийн тохиргоо

Та цаасны хэмжээ ба төрлийг цаасан кассет оруулахад гарч ирсэн дэлгэцнээс шалгаж, өөрчилж болно. Та цаасны хэмжээ ба төрлийг бүртгүүлэхэд бүргүүлсэн мэдээлэл болон хэвлэх тохиргоо хоёр зөрж байвал принтер танд мэдэгдэнэ. Ингэснээр цаасны төрөл нь таарахгүй тохиргоог ашигласны улмаас буруу хэмжээтэй цаасан дээр хэвлэх эсвэл муу чанартай хэвлэх зэргээр цаас, бэхийг дэмий үрэхээс сэргийлэх боломжтой.

Хэрэв харуулсан цаасны хэмжээ, төрөл нь ачаалсан цааснаас өөр байвал Солих-г сонгож өөрчилнө. Цаасны хэмжээ, төрлийг сонгоод тохиргоог шалгаж, дараа нь OK товчийг дарна. Хэрэв тохиргоо нь ачаалсан цаастай таарч байвал Бататгах-г сонгоно.

Тэмдэглэл:

Та цаасан кассет оруулахад цаасны тохиргооны дэлгэц автоматаар гарч ирэхийг хүсэхгүй байвал үндсэн дэлгэцээс Тохиргоо > Принтерийн Тохиргоо > Цаасны Эх Тохиргоо > Цаас тохиргоо гаргах-г сонгоод дараа нь Унтраах-г сонгоно.