2-талаар хэвлэх

Принтерийн драйвер сондгой, тэгш тоотой хуудсыг автоматаар ялгаж хэвлэнэ. Сондгой тоотой хуудас хэвлэгдэхэд цаасыг зааврын дагуу эргүүлж тэгш тоотой хуудсыг хэвлэнэ.

Тэмдэглэл:
  • 2-талт хэвлэлтэнд тохиромжтой цаасыг ашиглахгүй бол, хэвлэлийн чанар муудаж, цаас гацалт үүсэх боломжтой.

    Хоёр талаар хэвлэх цаас

  • Цаас болон өгөгдлөөс шалтгаалж, бэх цаасны нөгөө тал руу нэвчиж магадгүй.

  • Хэрэв EPSON Status Monitor 3-г идэвхгүй болгосон бол, принтерийн драйверын цонх руу ороод, Өргөтгөсөн ТохиргооАрчилгаа таб дээр дарж, дараа нь EPSON Status Monitor 3-г идэвхжүүл-г сонго.

  • Принтерт сүлжээгээр дамжиж ханддаг болон принтерийг хуваан хэрэглэдэг бол хэвлэх боломжгүй болно.

  1. Принтерт цаасыг ачаал.

    Цаасан Кассет руу цаас ачаалах

  2. Хэвлэхийг хүссэн файлаа нээ.

  3. Хэвлэх эсвэл Хэвлэх ТохируулгаФайл цэснээс сонгоно.

  4. Принтерээ сонгоно.

  5. Принтерийн драйверийн цонх руу хандахын тулд Тохиргоо эсвэл Үзүүлэлт-г сонгоно уу.

  6. Принтерийн драйверийн Үндсэн таб дээр 2-талт Хэвлэлт-н сонголтуудаас сонго.

  7. Settings-г дарж зохих тохиргоог хийгээд OK-г дарна.

  8. Шаардлагатай бол Үндсэн болон Илүү Сонголтууд таб дээрх бусад зүйлсийг тохируулсны дараа OK-г дарна.

    Үндсэн таб

    Илүү Сонголтууд таб

  9. Хэвлэх товчийг дар.

    Эхний талыг хэвлэж дууссаны дараа, компьютер дээр дэлгэгддэг цонх гарч ирнэ. Дэлгэц дээрх зааврыг дагана уу.