Бэхний сав, бэхний савны таг, онгойлгосон бэхний хайрцаг, бэхний хайрцагны тагтай ажиллах үедээ бэхэнд хүрэхгүй байхад анхаарал хандуулна.
Бэхийг арьсандаа хүргэвэл, уг газраа саван, усаар сайтар угаана.
Бэхийг нүдэндээ оруулбал, нэн даруй усаар зайлж угаана. Сайн зайлсны дараа ч таагүй байдал мэдрэгдэж, сайтар харахгүй байвал, эмчид яаралтай үзүүлнэ.
Бэхийг амандаа оруулбал, нэн даруй эмчид үзүүлнэ.
Бэхний хайрцагийг хэт хүчтэй сэгсэрч болохгүй ба бэхийг асгарахад хүргэх хүчтэй нөлөөлөл үзүүлэх хэрэггүй.
Бэхний хайрцаг, бэхний хайрцагны хэсгийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална. Бэхний хайрцаг, бэхний хайрцагны тагийг задалж уух, тэдгээрээр тоглох боломж хүүхдэд олгохгүй байх хэрэгтэй.