Үндсэн дэлгэцээс Засвар үйлчилгээ-г сонго.
Зүйлийг сонгохын тулд
товчлуурыг ашиглаж, дараа нь OK товчлуурыг дарна.
Хорыг цэнэглэх-ийг сонго.
товчийг дарж бэхний савыг дүүргэх байрлал руу зөөнө.
товчийг дарж бэхийг дүүргэхэд зориулсан бүх аюулгүйн ба хэрэглээний анхааруулгыг уншаад, дараа нь OK товчийг дарж үргэлжлүүлнэ.
Баримтын тагийг хаалттай хэвээр сканнерийг нээнэ.

Бэхний савны тагыг нээнэ.

Бэхний хайрцагийн босоогоор нь бариад таглааг зөөлөн эргүүлж авна.

Epson нь Epson-н жинхэнэ бэхний хайрцгийг ашиглахыг санал болгож байна.
Аливаа бэх асгарахгүй байхад анхаарна.
Бэхний толбо сууж болзоүгүй учир таглааг авсны дараа хайрцагны дээд талд хүрч болохгүй.

Бэхний сав дахь дээд зураасыг (a) шалгана.

Бэхний хайрцгийн дээд хэсгийг дүүргэх порттой тааруулаад порт руу чигээр нь оруулж бэхийг дээд зураас хүртэл дүүргэнэ.
Бэх урсаж эхлэх ба бэх дээд зурааст хүрэхэд урсгал автоматаар зогсоно.
Бэхний савруу бэх урсаж орохгүй байвал бэхний хайрцгийг аваад дахин байрлуулаарай. Гэхдээ бэх дээд зурааст хүрсэн байхад бэхний хайрцгийг дахин байрлуулж болохгүй; эс тэгвэл бэх асгарч болзошгүй.

Бэх асгарч болзогшүй учир таглааг авсны дараа бэхний хайрцагны дээд хэсэг ямар нэгэн зүйлд цохигдохоос сэргийлээрэй.
Бэхийг дүүргэж дуусаад бэхний хайрцгийг салгана.
Бэхний хайрцагийг оруулсан хэвээр үлдээж болохгүй, эс тэгвээс хайрцаг гэмтэж бэх асгарч болзошгүй.
Хэрвээ бэхний хайрцаганд бэх үлдвэл сайн таглаад босоо байдлаар хадгалан дараа хэрэглээрэй.

Бэхний савний таглааг хаана.

товчийг дарж, дараа нь дэлгэц дээрх зааврыг дагаж бэхний түвшинг тохируулна.
Бэхийг бэхний сав дээрх дээд зураас хүртэл дүүргээгүй байсан ч та принтерийг үргэлжлүүлэн ашиглаж болно. Принтерээ хамгийн сайн нөхцөлд ажиллуулахын тулд, бэхний савнуудыг дээд зураас хүртэл нь дүүргээд, бэхний түвшинг нэн даруй дахин тохируулаарай.
Сканнерийг хаана.