Баримтын тагийг хаалттай хэвээр сканнерийг нээнэ.

Бэхний савны тагийг нээнэ.

LCD дэлгэц дээрх бэх дүүргэх ашиглалтын урьдчилан сэргийлэх аргуудыг бүгдийг нь уншаад дараа нь Үргэлжлүүлэх-г товшино уу.
Бэхний савны таглааг нээнэ.

Бэхний савны өнгө таны дүүргэхийг хүсэж буй бэхний өнгөтэй таарч байгаа эсэхэд анхаарна.
Бэхний хайрцагийн босоогоор нь бариад таглааг зөөлөн эргүүлж авна.

Epson нь Epson-н жинхэнэ бэхний хайрцгийг ашиглахыг санал болгож байна.
Аливаа бэх асгарахгүй байхад анхаарна.
Бэхний сав дахь дээд зураасыг шалгана.

Бэхний хайрцгийн дээд хэсгийг дүүргэх порттой тааруулаад порт руу чигээр нь оруулж бэхийг дээд зураас хүртэл дүүргэнэ.
Та бэхний хайрцгийг зөв өнгө өнгөнд дүүргэх порт руу оруулахад бэх асгарч эхлэх ба бэх дээд зураасанд хүрэхэд урсгал автоматаар зогсоно.
Бэхний савруу бэх урсаж орохгүй байвал бэхний хайрцгийг аваад дахин байрлуулаарай. Гэхдээ бэх дээд зурааст хүрсэн байхад бэхний хайрцгийг дахин байрлуулж болохгүй; эс тэгвэл бэх асгарч болзошгүй.

Бэх асгарч болзогшүй учир таглааг авсны дараа бэхний хайрцагны дээд хэсэг ямар нэгэн зүйлд цохигдохоос сэргийлээрэй.
Бэхийг дүүргэж дуусаад бэхний хайрцгийг салгана.
Бэхний хайрцагийг оруулсан хэвээр үлдээж болохгүй, эс тэгвээс хайрцаг гэмтэж бэх асгарч болзошгүй.
Хэрвээ бэхний хайрцаганд бэх үлдвэл сайн таглаад босоо байдлаар хадгалан дараа хэрэглээрэй.

Бэхний савний таглааг сайтар хаана.

Бэхний савний хаалтыг сайтар хаана.

Сканнерийг хаана.
Аюулгүй байдлын үүднээс сканнерийн хэсгийг дөрвөн үе шаттайгаар хаана.

Сканнерийн хэсгийг доор үзүүлсэн байрлалаас нээх боломжгүй. Үүнийг нээхээс өмнө бүрэн хаах хэрэгтэй.

Та дүүргэсэн бэхний өнгөндөө бэхний түвшин тогтоохын тулд дэлгэц дээрх зааварчилгааг дагана уу.
Бэхийг бэхний сав дээрх дээд зураас хүртэл дүүргээгүй байсан ч та принтерийг үргэлжлүүлэн ашиглаж болно. Принтерээ хамгийн сайн нөхцөлд ажиллуулахын тулд, бэхний савнуудыг дээд зураас хүртэл нь дүүргээд, бэхний түвшинг нэн даруй дахин тохируулаарай.