Та хэвлэмэл материал дээрээ "Нууц" болон хуулбарлалтын эсрэг хээ зэрэг усан тэмдэглэгээг хэвлэх боломжтой. Хэрвээ та хуулбарлалтын эсрэг хээтэй хэвлэвэл эхийг хуулбараас ялгахын тулд хуулбарласан хувилбар дээр нуугдсан үсгүүд гарч ирнэ.

Хувилахын эсрэг Хээ нь дараах нөхцөлүүдэд боломжтой:
Цаасны төрөл: Цулгуй цаас, Хувилах цаас, Захидлын толгой
Хүрээгүй: Сонгогдоогүй
Чанар: Стандарт
2-талт Хэвлэлт: Унтраах, Гар аргаар (Урт-ирмэгээр үдэх) эсвэл Гар аргаар (Богино-ирмэгээр үдэх)
Өнгө Засалт: Автомат
Та мөн өөрийн усан тэмдэглэгээ эсвэл хуулбарлалтын эсрэг хээг нэмэх боломжтой.
Принтерт цаасыг ачаал.
Хэвлэхийг хүссэн файлаа нээ.
Хэвлэх эсвэл Хэвлэх Тохируулга-г Файл цэснээс сонгоно.
Принтерээ сонгоно.
Принтерийн драйверийн цонх руу хандахын тулд Тохиргоо эсвэл Үзүүлэлт-г сонгоно уу.
Усан тэмдгийн Үзүүлэлтүүд-г Илүү Сонголтууд табаас товшоод, ашиглахыг хүссэн хуулбарлахын эсрэг эсвэл суурь тэмдэглэгээний төрлөө сонгоно.
Тохиргоо товшиж тухайлбал хэмжээ, нягтаршил, хээний байрлал, тэмдэг зэрэг нарийвчлалыг өөрчил.
Шаардлагатай бол Үндсэн болон Илүү Сонголтууд таб дээрх бусад зүйлсийг тохируулсны дараа OK-г дарна.
Хэвлэх товчийг дар.