Принтерийг байршуулах эсвэл зөөвөрлөх болон засварт өгөх шаардлагатай үед, доорх алхмыг дагаж принтерийг баглаарай.
товч дээр дарж принтерийг унтраана.
Тэжээлийн гэрэл унтарсан эсэхийг шалгаж, тэжээлийн залгуурыг салгана.
Тэжээлийн гэрэл унтарсан үед тэжээлийн залгуурыг салгана. Эс бөгөөс, хэвлэх толгой үндсэн байрлалдаа шилжилгүй, бэх хатах, улмаар хэвлэх боломжгүй болоход хүргэнэ.
Тэжээлийн залгуур, USB кабел зэрэг бүх кабелийг салгана.
Принтерээс бүх цаасыг авна.
Принтер дээр эх хувь үлдээгүй эсэхийг шалгана.
Баримтын тагийг хаалттай хэвээр сканнерийг нээнэ.
Сканнерийг нээж хаах үедээ гар, хуруугаа хавчуулахаас болгоомжлоорой. Эс бөгөөс гэмтэх аюултай.
Тээврийн түгжннг түгжсэн (Тээвэр) байрлал руу тохируул.
Тээвэрлэж, хадгалж байх үед тээврийн түгжээ нь бэхний хангамжийг зогсоож, бэх асгарахаас сэргийлдэг.
Хэрэв хэвлэх толгой нь доор харуулсан байрлалдаа байхгүй байвал гараагаа хөдөлгөнө үү.

Хэвлэх толгойг наалддаг туузаар саванд нь бэхэлж хөдөлгөөнгүй болгоно.

Бэхний савны таглааг бат бөх таглаж хаасан эсэхээ магадлаарай.

Бэхний савний тагийг сайтар хаана.

Сканнерийг хаана.
Аюулгүй байдлын үүднээс сканнерийн хэсгийг хоёр үе шаттайгаар хаана.

Сканнерийн хэсгийг доор үзүүлсэн байрлалаас нээх боломжгүй. Үүнийг нээхээс өмнө бүрэн хаах хэрэгтэй.

Доор харуулсны дагуу принтерийг баглахад бэлтгэнэ.

Принтерийг гялгар уутанд хийж, амыг нь хаалттай нугална.
Принтерийг хайрцганд нь хамгаалалтын материалаар баглаж хийнэ.

Принтерийг барьж зөөхдөө, тогтвортой байрлалаар өргөөрэй. Принтерийг тогтворгүй байрлалаар өргөх нь гэмтэлд хүргэх аюултай.
Принтерийг зөөвөрлөхдөө 10 градусаас илүү хазайлгаж болохгүй; эс бөгөөс принтер унаж болзошгүй.
Принтерийг байршуулж эсвэл зөөвөрлөх үед принтерийг гялгар уутан хийж, амыг нь хаалттай нугална. Принтерийг хазайлгах, босоо байрлалд тавих, хөмөрч тавихаас болгоомжлох хэрэгтэй; эс тэгвэл бэх асгарч мэднэ.

Бэхний хайрцгийг хадгалах эсвэл тээвэрлэх үед, хайрцгийг хазайлгаж болохгүй ба цохиулах, эсвэл температурын өөрчлөлтөд оруулахаас сэргийлнэ.Эс тэгвээс, бэхний хайрцгийн таг бат хаагдсан байсан ч бэх асгарах аюултай.Таглааг хаах үедээ бэхний хайрцгийг босоо байрлалд байлгаж, хайрцгийг тээвэрлэх үед хайрцагийг цүнхэнд хий зэрэг бэх асгарахаас сэргийлэх бүх арга хэмжээг авна.
Принтер бүхий хайрцган дээр бэхний онгойлгосон хайрцгийг тавьж болохгүй.

Дараагийн удаа принтер хэрэглэхдээ хэвлэх толгойг хамгаалсан туузыг салгаж, тээврийн түгжээг түгжээгүй (Хэвлэх) байрлал руу тохируулаарай. Дараагийн удаа хэвлэх үед хэвлэх чанар муудсан байвал, хэвлэх толгойг цэвэрлэж тэгшигтэнэ.