Wi-Fi Direct (Энгийн AP) холболтыг идэвхгүй болгох хоёр арга байдаг; та принтерийн хянах самбар ашиглан бүх холболтуудыг идэвхгүй болгож болно эсвэл холболт бүрийг компьютер, ухаалаг төхөөрөмжөөс идэвхгүй болгож болно. Энэ хэсэгт хэрхэн бүх холболтуудыг идэвхгүй болгохыг тайлбарлана.
Wi-Fi Direct (Энгийн AP) холболтыг салгах үед, Wi-Fi Direct (Энгийн AP) холболтоор принтерт холбогдсон бүх компьютер ба ухаалаг төхөөрөмж сална.
Хэрэв та тодорхой төхөөрөмжөөс холболтоо салгахыг хүсвэл принтер биш төхөөрөмжөө салгана уу. Дараах аргуудын аль нэгийг ашиглаж Wi-Fi Direct (Энгийн AP) холболтыг төхөөрөмжөөс салгана.
Принтерийн сүлжээний нэрэнд (SSID) холбогдсон Wi-Fi холболтыг салга.
Өөр сүлжээний нэрэнд (SSID) холбоно уу.
Үндсэн дэлгэц дээрээс
-г дар.
Wi-Fi Direct-г сонго.
Wi-Fi Direct мэдээлэл харагдана.
Тохируулгыг эхлүүлэх-г товш.
Солих-г товш.
Wi-Fi Direct-г идэвхгүй болгох-г сонго.
Тохиргоог идэвхигүй болгох-г товш.
Дууссан зурвас гарч ирвэл дэлгэцийг хаа.
Тодорхой хугацааны дараа дэлгэц автоматаар хаагдана.
Сүлжээний холболтын тохиргоо дэлгэцийг хаа.