> Асуудлыг шийдэх > Гэрэл ба Принтерийн төлөвийг шалгах

Гэрэл ба Принтерийн төлөвийг шалгах

Алдаа гарсан үед гэрэл асаж анивчих болно. Алдааны дэлгэрэнгүй мэдээлэл компьютерын дэлгэц дээр гарах болно.

: Асаалттай

: Анивчих

Гэрэл

Нөхцөл байдал

Шийдлүүд

Бэхний эхний дүүргэлт бүрэн хийгдсэнгүй.

Бэхний эхний дүүргэлтийг дуусгахын тулд Энд эхэл зурагт хуудсыг харна уу.

Ямар ч цаас ачаалаагүй байна, эсвэл нэг удаад нэгээс олон цаасыг тэжээл дээр тавьж байна.

Цаасыг ачаалж эсвэл товчийг дарна.

Цаас бөглөрсөн байна.

Цаасыг салгаж эсвэл товчийг дарна.

Цаасыг гаргаж, мөн унтрааж асаасны дараагаар ч цаас бөглөрсөн алдааг заасаар байвал принтерийн дотор цаас үлдсэн байж болзошгүй. A4 хэмжээтэй цаасыг арын цаасны тэжээлд ачаалаад эсвэл товчийг дарж доторх цаасыг гаргана уу. Цаасыг босоо чиглэлд ачаална уу.

Хэрэв алдааг арилгах боломжгүй бол Epson тусламж үйлчилгээнд хандана уу.

Тэжээл асаалттай эсвэл анивчиж байгаа үед

  • Принтер зөв унтраагүй байна.*

  • Учир нь принтер ачаалж байхдаа унтарч хошуу нь хатаж бөглөрсөн байж болзошгүй.

* Тэжээлийн утас, унтраалга, цахилгааны залгуур салах эсвэл цахилгааны уналтаас болж тэжээл унтарсан.

  • эсвэл -г дарж алдааг зассаны дараа цоргоны ажиллагааг шалгахыг зөвлөж байна. Хүлээгдэж буй бүх хэвлэх ажлыг цуцлах.

  • Принтерийг унтраахын тулд товчлуурыг дараарай.

Тэжээл унтарсан үед

Програм хангамжийн шинэчлэл амжилтгүй болсон тул принтер сэргээх горимд эхэллээ.

Доорх алхмыг дагаж програм хангамжийг дахин шинэчилнэ үү.

1. Компьютер болон принтерийг USB кабелаар холбо.

2. Дотоодынхоо Epson вэбсайт руу зочилж дэлгэрэнгүй зааврыг аваарай.

бол гэрэл мөн бол гэрэл зэрэг анивчина

Бэхний тавцан ажиллагааны хугацааны төгсгөл рүүгээ ойртож байна эсвэл дууссан байна.

Бэхний тавцанг солих шаардлагатай.

Бэхийн тавцанг солихын тулд Epson эсвэл Epson-ий үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдоно уу.*1 Үүнд хэрэглэгчийн засаж болох сэлбэг хэрэгсэл орохгүй.

Та хэвлүүлэхээс үргэлжлүүлж болно гэсэн мэдээлэл компьютер дээр гарвал, хэвлэхээ үргэлжлүүлэхийн тулд эсвэл товч дээр дарна уу. Тухайн цаг мөчид гэрэл анивчихаа болих боловч бэхний тавцанг солих хүртэл тэдгээр нь үргэлжлүүлэн анивчина.

гэрэл болон гэрэл нь ээлжлэн анивчиж байгаа үед

Хүрээгүй хэвлэх бэхний тавцангийн хугацаа дуусахад дөхсөн эсвэл дууссан байна.

Хүрээгүй хэвлэх бэхний тавцанг солих шаардлагатай.

Бэхийн тавцанг солихын тулд Epson эсвэл Epson-ий үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдоно уу.*2 Үүнд хэрэглэгчийн засаж болох сэлбэг хэрэгсэл орохгүй.

Та хэвлүүлэхээс үргэлжлүүлж болно гэсэн мэдээлэл компьютер дээр гарвал, хэвлэхээ үргэлжлүүлэхийн тулд эсвэл товч дээр дарна уу. Тухайн цаг мөчид гэрэл анивчихаа болих боловч бэхний тавцанг солих хүртэл тэдгээр нь үргэлжлүүлэн анивчина.

Хүрээгүй хэвлэлт боломжгүй, гэвч хүрээтэй хэвлэх нь боломжтой байна.

Принтерийн алдаа үүслээ.

Принтер доторх цаасыг авна. Тэжээлийг унтрааж, дахин асаана.

Хэрэв тэжээлийг унтрааж дахин асаасны дараа алдаа гарсан хэвээр байвал, Epson дэмжлэг үйлчилгээтэй холбоо барина уу.

*1 Зарим хэвлэх үйл явцад бэхний тавцан дээр маш бага хэмжээний илүүдэл бэх цуглардаг. Тавцангаас бэх асгарахаас сэргийлэхийн тулд, тавцан хязгаартаа хүрсэн үед принтерийг хэвлүүлэхийг зогсоохоор загварчилсан байдаг. Энэ үйл явц шаардагдах эсэх, хэр их шаардагдах эсэх нь таны хэвлэх хуудасны тоо, таны хэвлэж буй баримт бичгийн төрөл, принтерийн гүйцэтгэж буй цэвэрлэх үе шатны тооноос хамааран өөр өөр байна. Тавцанг солих шаардлагатай болох нь принтер техникийн зааварчилгааныхаа дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн үг биш юм. Тавцанг хэзээ солих шаардлагатай болохыг принтер танд мэдэгдэх бөгөөд солихдоо Epson-ы үйлчилгээ үзүүлэгчээр зөвхөн солиулах хэрэгтэй. Epson-ы баталгаанд энэхүү солих зардлыг оруулдаггүй болно.

*2 Зарим хэвлэх үйл явцад хүрээгүй хэвлэх бэхний тавцан дээр маш бага хэмжээний илүүдэл бэх цуглардаг. Тавцангаас бэх асгарахаас сэргийлэхийн тулд, тавцан хязгаартаа хүрсэн үед принтерийг хүрээгүй хэвлүүлэхийг зогсоохоор загварчилсан байдаг. Энэ үйл явц шаардагдах эсэх, хэр их шаардагдах эсэх нь таны хүрээгүй хэвлэх сонголтыг ашиглан хэвлэх хуудасны тооноос хамааран өөр өөр байна. Тавцанг солих шаардлагатай болох нь принтер техникийн зааварчилгааныхаа дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн үг биш юм. Тавцанг хэзээ солих шаардлагатай болохыг принтер танд мэдэгдэх бөгөөд солихдоо Epson-ы үйлчилгээ үзүүлэгчээр зөвхөн солиулах хэрэгтэй. Epson-ы баталгаанд энэхүү солих зардлыг оруулдаггүй болно.