FCC-д нийцсэн мэдэгдэл

Америкийн нэгдсэн улс дахь хэрэглэгчдэд

Энэхүү төхөөрөмж нь FCC журмын 15-р хэсгийн дагуу, B ангиллын дижитал төхөөрөмжийн хязгаарт нийцэхийг шалгаж баталгаажуулсан. Энэ хязгаар нь орон сууцад суурилуулах үед хортой интерференцээс хамгаалахад зориулагдсан. Энэхүү төхөөрөмж нь радио давтамжийн энергийг үүсгэх, ашиглах, цацруулах боломжтой ба зааврын дагуу суурилуулж ашиглахгүй бол радио холбоонд хортой интерференц үүсгэх боломжтой. Гэвч, тодорхой нэг суурилуулалтын үед интерференц үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Хэрэв төхөөрөмж нь радио, зурагтын хүлээн авалтад интерференц үүсгэсэн ба энэ нь төхөөрөмжийг унтрааж асааснаар тодорхой болсон бол, хэрэглэгч нь дараахын аль нэг аргыг ашиглан интерференцийг засахыг зөвлөж байна:

  • Хүлээн авагч антенны чиглэл, байршлыг өөрчлөнө.

  • Төхөөрөмж болон хүлээн авагч хоорондын зайг ихэсгэнэ.

  • Төхөөрөмжийг хүлээн авагчийг залгаснаас өөр хэлхээний разетка руу залгана.

  • Борлуулагч эсвэл туршлагатай радио/зурагтын техникчтэй зөвлөнө.

АНХААРУУЛГА

Энэ төхөөрөмжид хамгаалалтгүй төхөөрөмжийн интерфейс кабелийг холбох нь төхөөрөмжийн FCC-ийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдлыг хүчингүй болгох бөгөөд төхөөрөмжид FCC-ээр тогтоосон хязгаарыг хэтрүүлэх хэмжээний интерференцийн түвшин үүсгэж болзошгүй. Энэ төхөөрөмжид хамгаалалттай төхөөрөмжийн интерфэйс кабелийг олж авч ашиглах нь хэрэглэгчийн үүрэг. Хэрэв энэ төхөөрөмж нь нэгээс илүү интерфэйсийн холболттой бол ашиглаагүй интерфэйст кабелийг залгаатай үлдээж болохгүй. Нийцэлтийг хангах эрх бүхий этгээдээс зөвшөөрөл өгөөгүй өөрчлөлт эсвэл тохируулга хийх нь төхөөрөмжийг хэрэглэгчийн ашиглах эрхийг хүчингүй болгоно.

Канадын хэрэглэгчдэд зориулсан

CAN ICES (B)/NMB (B)