> Асуудлыг шийдэх > Хэрэв та цаас гацсан, цаас дууссан алдааг арилгаж чадахгүй бол

Хэрэв та цаас гацсан, цаас дууссан алдааг арилгаж чадахгүй бол

Принтер дотор гадны биет орсон байж болзошгүй. Доорх алхмуудыг дагаж гаргаж авна уу.

  1. товч дээр дарж принтерийг унтраана.

  2. Тэжээлийн залгуурыг разетканаас салгаад дараа нь принтерээс салгана.

    Чухал:

    Тэжээлийн гэрэл унтарсан үед тэжээлийн залгуурыг салгана. Эс бөгөөс, хэвлэх толгой үндсэн байрлалдаа шилжилгүй байснаар бэх хатаж, улмаар хэвлэх боломжгүй болоход хүргэнэ.

  3. Принтерт гадны биет байхгүй эсэхийг нягтлахын тулд дараах эд ангийг шалгана уу.

  4. Хэрэв та ямар нэг гадны биет олвол, чимхүүр эсвэл өөр ижил төстэй багажаар чимхэж гаргана уу.

    Чухал:

    Гадны биетийг гаргаж авах үед дараах зурагт үзүүлсэн эд ангид хүрэхгүй болгоомжилно уу, эс бөгөөс принтер эвдэрч болзошгүй.

    Хэрэв та гадны биетийг гаргаж чадахгүй бол, 5-р алхам руу очоорой. Хэрэв та биетийг гаргаж чадсан бол, 7-р алхам руу очоорой.

  5. Арын цаасны тэжээгчийг татаж гаргаад, принтерийг урд талыг хоёр гараараа бариад принтерийг ойролцоогоор 45 хэм арагш нь эргүүлээрэй.

    Чухал:

    Принтерийг эргүүлэх үедээ сэгсрэхгүйг хичээгээрэй, эс бөгөөс бэх гоожих эсвэл принтер эвдэрч болзошгүй.

  6. Принтерийг аажмаар буцаан хөндлөн байрлалд оруулсны дараа дараах талбайг шалгана уу. Хэрэв та ямар нэг гадны биет олвол, чимхүүр эсвэл өөр ижил төстэй багажаар чимхэж гаргана уу. Дараа нь, арын цаасны тэжээгчийн завсраар бүх гадны биетүүдийг гаргасан эсэхийг шалгаарай.

  7. Тэжээлийн залгуурыг холбоод принтерийг асаана.

    Тэмдэглэл:

    Хэрэв цаас гацсн эсвэл цаас дууссан алдаа гарсан хэвээр байвал, Epson тусламжтай холбогдоно уу.