Жинхэнэ Epson принтерийн драйвер таны компьютер дээр суусан эсэхийг дараах аргуудын нэгийг ашиглан шалгаж болно.
Windows 11/Windows Server 2025
Эхлэл товч дээр дарж, Тохиргоо > Bluetooth ба төхөөрөмж > Принтер ба сканнер гэснийг сонгоод Хэвлэх серверийн үзүүлэлт дээр Холбогдох тохиргоонууд дотроос дарна.
Windows 10/Windows 8.1/Windows 8/Windows 7/Windows Server 2022/Windows Server 2019/Windows Server 2016/Windows Server 2012 R2/Windows Server 2012/Windows Server 2008 R2
Хянах самбар > Төхөөрөмж болон принтерийг харах (Принтер, Принтер ба Факс) гэснийг Техник хангамж ба Дуу дотроос сонгоод принтерийн тэмдэг дээр товшсоны дараа цонхны дээд талын Принтерийн серверийн үзүүлэлт дээр дарна.
Windows Server 2008
Принтерүүд хавтас дээр хулганы баруун товчийг дараад Администратороор ажиллуулах > Серверийн үзүүлэлт-ийг дар.
Драйверууд табыг дар. Хэрвээ таны принтерийн нэр жагсаалтанд гарсан бол жинхэнэ Epson-ий принтерийн драйвер таны компьютер дээр суусан гэсэн үг.