Таг гэж дуугарах хүртэл сканнерийг нээнэ.

Бэхний савны таглааг нээнэ.

Бэхний савны өнгө таны дүүргэхийг хүсэж буй бэхний өнгөтэй таарч байгаа эсэхэд анхаарна.
Бэхний хайрцагийн босоогоор нь бариад таглааг зөөлөн эргүүлж авна.

Epson нь Epson-н жинхэнэ бэхний хайрцгийг ашиглахыг санал болгож байна.
Аливаа бэх асгарахгүй байхад анхаарна.
Таглааг авсны дараа хайрцагны дээд талд бүү хүрээрэй; эс бөгөөс гарт тань бэх наалдаж болзошгүй.
Бэхний сав дахь дээд зураасыг (a) шалгана.

Бэхний хайрцгийн дээд хэсгийг дүүргэх порттой тааруулаад порт руу чигээр нь оруулж бэхийг дээд зураас хүрч автоматаар зогстол дүүргэнэ.
Та бэхний хайрцгийг зөв өнгө өнгөнд дүүргэх порт руу оруулахад бэх асгарч эхлэх ба бэх дээд зураасанд хүрэхэд урсгал автоматаар зогсоно.
Гэхдээ бэх дээд зурааст хүрсэн байхад бэхний хайрцгийг дахин байрлуулж ба салгаж болохгүй; эс тэгвээс хэрэв бэх дээд зурааснаас дээш гарвал бэх асгарч эсвэл принтер гэмтэж болзошгүй.

Бэхийг дүүргэж дуусаад бэхний хайрцгийг салгана.
Бэхний хайрцагийг оруулсан хэвээр үлдээж болохгүй, эс тэгвээс хайрцаг гэмтэж бэх асгарч болзошгүй.
Хэрвээ бэхний хайрцаганд бэх үлдвэл сайн таглаад босоо байдлаар хадгалан дараа хэрэглээрэй.

Бэхний савний таглааг сайтар хаана.

Сканнерийг хаана.
Аюулгүй байдлын үүднээс сканнерийн хэсгийг хоёр үе шаттайгаар хаана.

Сканнерийг дахин нээхээс өмнө түүнийг заавал бүрэн хаасан байна.