Бэхний савуудыг дахин дүүргэх

  1. Үндсэн дэлгэцээс Арчилгаа-г сонго.

    Зүйлийг сонгохын тулд товчлуурыг ашиглаж, дараа нь OK товчлуурыг дарна.

  2. Хорыг цэнэглэх-г сонго.

  3. товчийг дарж бэхийг дүүргэхэд зориулсан бүх аюулгүйн ба хэрэглээний анхааруулгыг уншаад, дараа нь OK товчийг дарж үргэлжлүүлнэ.

  4. Бэхний савны тагийг нээнэ.

  5. Бэхний савны таглааг нээнэ.

    Чухал:

    Бэхний савны өнгө таны дүүргэхийг хүсэж буй бэхний өнгөтэй таарч байгаа эсэхэд анхаарна.

  6. Бэхний хайрцагийн босоогоор нь бариад таглааг зөөлөн эргүүлж авна.

    Чухал:
    • Epson нь Epson-н жинхэнэ бэхний хайрцгийг ашиглахыг санал болгож байна.

    • Аливаа бэх асгарахгүй байхад анхаарна.

  7. Бэхний сав дахь дээд зураасыг (a) шалгана.

  8. Бэхний хайрцгийн дээд хэсгийг дүүргэх порттой тааруулаад порт руу чигээр нь оруулж бэхийг дээд зураас хүрч автоматаар зогстол дүүргэнэ.

    Та бэхний хайрцгийг зөв өнгө өнгөнд дүүргэх порт руу оруулахад бэх асгарч эхлэх ба бэх дээд зураасанд хүрэхэд урсгал автоматаар зогсоно.

    Бэхний савруу бэх урсаж орохгүй байвал бэхний хайрцгийг аваад дахин байрлуулаарай. Гэхдээ бэх дээд зурааст хүрсэн байхад бэхний хайрцгийг дахин байрлуулж ба салгаж болохгүй; эс тэгвэл бэх асгарч болзошгүй.

  9. Бэхийг дүүргэж дуусаад бэхний хайрцгийг салгана.

    Чухал:

    Бэхний хайрцагийг оруулсан хэвээр үлдээж болохгүй, эс тэгвээс хайрцаг гэмтэж бэх асгарч болзошгүй.

    Тэмдэглэл:

    Хэрвээ бэхний хайрцаганд бэх үлдвэл сайн таглаад босоо байдлаар хадгалан дараа хэрэглээрэй.

  10. Бэхний савний таглааг сайтар хаана.

  11. Бэхний савний тагийг сайтар хаана.

  12. товчийг дарж, дараа нь дэлгэц дээрх зааврыг дагаж бэхний түвшинг тохируулна.

    Чухал:

    Бэхийг бэхний сав дээрх дээд зураас хүртэл дүүргээгүй байсан ч та принтерийг үргэлжлүүлэн ашиглаж болно. Принтерээ хамгийн сайн нөхцөлд ажиллуулахын тулд, бэхний савнуудыг дээд зураас хүртэл нь дүүргээд, бэхний түвшинг нэн даруй дахин тохируулаарай.