Факс илгх тохирг

Доор зааснаар хянах самбар дээрх цэсийг сонго:

Факс > Цэс > Факс илгх тохирг

Шууд Илгээх:

Эхийг сканнердаж байхдаа нэг өнгийн факс илгээнэ. Том хэмжээтэй хуудсуудыг илгээх үед ч сканнердсан эхийг принтерийн санах ойнд түр зуур хадгалдаггүй тул та санах ойн хомсдолоос үүсэх принтерийн алдаанаас зайлсхийж болно. Энэ онцлогийг ашиглан илгээх нь үүнийг ашиглаагүй байснаас их цаг авах болохыг санаарай. Энэ сэдэвтэй холбоотой мэдээллийг доороос харна уу.

Та олон хүлээн авагч руу факс илгээж байх үед энэ онцлогийг хэрэглэх боломжгүй.

Дараа Факс Илгээх:

Таны заасан цагт факсыг илгээнэ. Энэ сонголтыг ашигласнаар зөвхөн нэг өнгөт факсыг л илгээх боломжтой. Энэ сэдэвтэй холбоотой мэдээллийг доороос харна уу.

Илгэгч мдлл нэм:

Явуулах факст толгойн мэдээллийг (илгээгчийн нэр ба факсын дугаар) хаана оруулахыг хүссэн тэр газраа сонго эсвэл мэдээлэл оруулахгүй байхаар сонго.

  • Унтраах: Факсыг толгойн мэдээлэлгүй явуул.

  • Зургийн гадна тал: Факсын дээд талын цагаан захад байгаа толгойн мэдээллийг оруулж факсыг илгээ. Энэ нь сканнердсан зурагтай толгой давхардахаас сэргийлэх ба харин хүлээн авагчийн хүлээн авсан факс эхийн хэмжээнээс хамаарч хоёр хуудсан дээр хэвлэгдэж болзошгүй.

  • Зургийн дотор тал: Сканнердсан зургийн дээд талаас ойролцоогоор 7 мм доош хэртээ газарт толгойн мэдээллийг оруулж факсыг илгээнэ үү. Толгой зурагтай давхардаж болзошгүй, гэхдээ хүлээн авагчийн хүлээн авсан факс хоёр хэсэг бичиг баримт болж хуваагдахгүй.

Илгэгч мдлл нэм:

Факсын Толгой

Хүлээн авагчийн толгойг сонгоно уу. Энэ онцлогийг ашиглахын тулд та урьдчилан олон толгой бүртгүүлэх ёстой.

Нэмэлт Толгой Мэдээлэл:

Нэмэхийг хүссэн мэдээллээ сонго. Та Таны утасны дугаар болон Хадгалах газрын жагсаалт-оос сонгож болно.

Дамжуулалтын тайлан:

Факс илгээсний дараа дамжуулсан тайланг хэвлэнэ.

Алдааг Хэвлэх зөвхөн алдаа гарсан үед тайланг хэвлэнэ.

Факсын зургийг тайланд хавсаргахТохиргоо > Факсын тохиргоо > Тайлан тохиргоо-д тохируулсан үед алдаатай факс нь тайлангийн хамт хэвлэгдэнэ.