Хариулах машин ашиглахын тулд тохиргоо хийх

Та хариулах машин ашиглахын тулд тохиргоо хийх шаардлагатай.

  1. Принтерийн хянах самбар дээрх үндсэн дэлгэцээс Тохиргоо-г сонго.

    Зүйлийг сонгохын тулд товчлуурыг ашиглаж, дараа нь OK товчлуурыг дарна.

  2. Факсын тохиргоо > Үндсэн Тохиргоо-г сонгоно.

  3. Хүлээн авах ГоримАвтомат болгож тохируулна.

  4. Принтерийн Хариулах дуудлг тохиргоог хариулагч машины дуудлагын тооноос их тоогоор тохируулна.

    Хэрвээ Хариулах дуудлг хариулах машины дуудлагын тооноос бага тохируулагдсан бол хариулах машин дуут зурвасыг бичиж авахын тулд хүлээн авч чадахгүй. Хариулах машинтай цуг ирэх гарын авлагаас тохиргоог нь үзнэ үү.

Бүс нутгаас хамаарч Хариулах дуудлг тохиргоо гарч ирэхгүй байж болно.