> Скандах > Компьютер руу эх хувийг скандах > Хянах самбараас скандах

Хянах самбараас скандах

Уг онцлогийг ашиглахын тулд, дараах програмуудыг компьютертоо суулгасан эсэхийг нягтал.

Үйлдлийн систем

Ашиглахад шаардлагатай програм

Суулгасан програмуудыг шалгаж байна

Windows 11

  • Epson ScanSmart

  • Epson Scan 2

Эхлэл товчийг дарсны дараа, All apps > Epson Software хавтас > Epson ScanSmart, болон EPSON хавтас > Epson Scan 2-г шалгана уу.

Windows 10

  • Epson ScanSmart

  • Epson Scan 2

Эхлэл товчийг дарсны дараа, Epson Software хавтас > Epson ScanSmart, EPSON хавтас > Epson Scan 2-г шалгана уу.

Windows 8.1 / Windows 8

  • Epson ScanSmart

  • Epson Scan 2

Хайлтын талбар дээр програм хангамжийн нэрийг оруулж, дараа нь гарч ирсэн тэмдгийг шалгана уу.

Windows 7

  • Epson ScanSmart

  • Epson Scan 2

Эхлэл товч дээр дарж, дараа нь Бүх програм гэснийг сонго. Дараа нь, Epson Software хавтсыг шалгаж > Epson ScanSmart, EPSON хавтас > Epson Scan 2 гэж ор.

OS X El Capitan (10.11) ба түүнээс хойших хувилбар

  • Epson ScanSmart

  • Epson Scan 2

Шилжих > Програм хангамж > Epson Software-г сонгоно.

OS X Yosemite (10.10) / OS X Mavericks (10.9.5)

  • Epson Event Manager

  • Epson Scan 2

Шилжих > Програм хангамж > Epson Software-г сонгоно.

Хэрэв програмыг суулгаагүй байвал, Epson вэбсайтаас татаж авч суулгана уу.

www.epson.com

Тэмдэглэл:

Windows Server үйлдлийн системд та энэ онцлогийг ашиглах боломжгүй.

  1. Эхийг байрлуул.

    Эх хувийг байрлуулах

  2. Хянах самбар дээр Сканнер дах-г сонго.

    Зүйлийг сонгохын тулд товчлуурыг ашиглаж, дараа нь OK товчлуурыг дарна.

  3. Компьютер-г сонго.

  4. Скандсан зургийг хадгалах компьютерыг сонгоно.

    • Хэрэв Комптютер сонгох дэлгэц гарч ирвэл, дэлгэцээс компьютерыг сонго.
    • Хэрэв Компьютер руу Сканнердах дэлгэц гарч ирсэн, компьютерыг аль хэдийн сонгосон бол сонгогдсон компьютер зөв эсэхийг шалгана. Хэрэв та компьютерийг солихыг хүсвэл, -г сонгоод, өөр компьютер сонго.
  5. Скандсан зургийг хэрхэн компьютерт хадгалахийг сонгохын тулд -г сонго.

    • Компьютер дээр урьдчилан харах (Windows эсвэл OS X El Capitan (10.11) ба түүнээс хойших хувилбар): сканнердсан зургийг хадгалахын өмнө компьютер дээр урьдчилан харна.
    • JPEG-ээр хадгалах: Сканнердсан зургийг JPEG форматаар хадгална.
    • PDF-ээр сонгох: Сканнердсан зургийг PDF форматаар хадгална.
  6. товчлуурыг дарна.

Windows эсвэл OS X El Capitan (10.11) ба түүнээс хойших хувилбарыг ашиглах үед: Epson ScanSmart нь таны компьютер дээр автоматаар эхэлж, сканнердаж эхэлнэ.

Тэмдэглэл:
  • Програм хангамжийн дэлгэрэнгүй ажиллагааны мэдээллийг Epson ScanSmart тусламжаас харна уу. Тусламжийг нээхийн тулд HelpEpson ScanSmart дэлгэцээс товшино уу.

  • Скандсан зургийн өнгө, хэмжээ, хүрээ эхтэй яг адил биш байж болно.