Принтерийн Шуудан-д хүлээн авсан факсуудыг хадгална. 100 хүртэлх баримтыг хадгалах боломжтой. Хадгалсан баримтын файлын хэмжээ, олон факс хадгалах тохиргоог нэг зэрэг ашиглах зэрэг ашиглалтын нөхцөлөөс шалтгаалан 100 бичиг баримтыг хадгалж болохгүй байж болохыг анхаарна уу.
Хүлээн авсан факсууд нь автоматаар хэвлэгдэхгүй ч тэдгээрийг принтерийн дэлгэц дээр харж, зөвхөн хэрэгтэй байгаа зүйлсээ хэвлэх боломжтой.
Та Шуудан-н санах ой дүүрсэн үед хүлээн авсан факсыг хэвлэх ажиллагааг сонгох эсвэл хүлээн авахаас татгалзах боломжтой.
Нууц үг нь Шуудан-г хамгаалж, хэрэлэгчдийг хүлээн авсан факсыг үзэхийг хазгаарладаг. Өөрчлөх-г сонгон нууц үгийг өөрчил, Ресет хийх-г сонгон нууц үгийн хамгаалалтыг цуцла. Нууц үгийг өөрчлөх буюу дахин тохируулахад одоогийн нууц үг шаардлагатай.
Та Санах ой дүүрсэн Сонголт нь Факс хүлээн авах болон хэвлэх руу тохируулагдсан үед, нууц үг тохируулж чадахгүй.
Үүнийг сонгосноор ирсэн захидлууд дахь хүлээн авсан бүх факс хэвлэгдэнэ.
Үүнийг сонгосноор ирсэн захидлууд дахь хүлээн авсан бүх факс устана.
Та нийт 100 хүртэлх баримтыг ирсэн захидал дотор хадгалах боломжтой.
: Багасгах буюу томсгоно.
: Зургийг баруун тийш нь 90 градус эргүүлнэ.
: Дэлгэцийг сумны чигт шилжүүлнэ.
: Өмнөх эсвэл дараагийн хуудас руу шилжинэ.
Үйл ажиллагааны тэмдгүүдийг нуухын тулд урьдчилсан дэлгэц дээр тэмдгээс бусад хүссэн газраа товш. Тэмдгүүдийг харахын тулд дахин товш.
Таны урьдчилан харж буй баримтыг устгана.
Таны урьдчилан харж буй баримтыг хэвлэдэг. Та хэвлэж эхлэхийн өмнө 2-талт гэх мэт тохиргоог хийж болно.
Хадгалсан огноо ба цаг, хуудсын нийт тоо зэоэг сонгосон баримтын мэдээллийг харуулна.
Хүлээн авсан факсыг ирсэн захидалд хадгалахаар тохируулах