> Асуудлыг шийдэх > Аппликэйшн эсвэл Принтер зохих ёсоор ажиллахгүй байна > Холбоо тогтоосон (Mac OS) хэдий ч хэвлэх боломжгүй

Холбоо тогтоосон (Mac OS) хэдий ч хэвлэх боломжгүй

Дараах шалтгаануудыг анхааралдаа авч болно.

Жинхэнэ Epson принтерийн драйверыг суулгаагүй байна.

Шийдэл

Жинхэнэ Epson принтерийн драйвер (EPSON XXXXX)-ыг суулгаагүй бол боломжит функцүүд нь хязгаарлагдмал байна. Жинхэнэ Epson принтерийн драйверыг ашиглахыг бид зөвлөж байна.

Програм хангамж эсвэл өгөгдөл асуудалтай байна.

Шийдэл

  • Та том хэмжээний мэдээлэл бүхий зураг хэвлэж байгаа бол, компьютерын санах ой хүрэхгүй байж болно. Зургийг бага нарийвчлал эсвэл бага хэмжээтэйгээр хэвлэнэ үү.

  • Та бүх шийдлийг оролдож үзээд асуудлыг шийдэж чадахгүй байвал, принтерийн драйверийг устгаж дараа нь дахин суулгана уу

Принтерийн төлөв асуудалтай байна.

Шийдэл

Принтерийн төлөв Түр зогсоосон болоогүй эсэхийг баталгаажуул.

Системийн тохиргооApple цэс > Принтер ба Сканнер (эсвэл Хэвлэх ба сканнердах, Хэвлэх ба факс)-г сонгоод, дараа нь принтерийг хоёр товшино. Принтерийг түр зогсоосон бол, Буцаан асаах дээр дарна.