Принтерийг байршуулах эсвэл зөөвөрлөх болон засварт өгөх шаардлагатай үед, доорх алхмыг дагаж принтерийг баглаарай.
Та Веб видео авлага-ийг ашиглан журмыг үзэх боломжтой. Дараах вебсайтад нэвтэр.
товч дээр дарж принтерийг унтраана.
Тэжээлийн гэрэл унтарсан эсэхийг шалгаж, тэжээлийн залгуурыг салгана.
Тэжээлийн гэрэл унтарсан үед тэжээлийн залгуурыг салгана. Эс бөгөөс, хэвлэх толгой үндсэн байрлалдаа шилжилгүй, бэх хатах, улмаар хэвлэх боломжгүй болоход хүргэнэ.
Тэжээлийн залгуур, USB кабел зэрэг бүх кабелийг салгана.
Принтерээс бүх цаасыг авна.
Принтерийн тагийг нээнэ.
Тээврийн түгжннг түгжсэн (Тээвэр) байрлал руу тохируул.
Тээвэрлэж, хадгалж байх үед тээврийн түгжээ нь бэхний хангамжийг зогсоож, бэх асгарахаас сэргийлдэг.
Хэрэв хэвлэх толгой нь доор харуулсан байрлалдаа байхгүй байвал гараагаа хөдөлгөнө үү.

Хэвлэх толгойг наалддаг туузаар саванд нь бэхэлж хөдөлгөөнгүй болгоно.

Бэхний савны таглааг бат бөх таглаж хаасан эсэхээ магадлаарай.

Бэхний савний тагийг бэхэлж хаана.

Принтерийн тагийг хаана.

Доор харуулсны дагуу принтерийг баглахад бэлтгэнэ.

Принтерийг тээвэрлэхэд зориулсан гялгар уутанд хийж, амыг нь хаалттай нугална.
Принтерийг хайрцганд нь хамгаалалтын материалаар баглаж хийнэ.

Принтерийг барьж зөөхдөө, тогтвортой байрлалаар өргөнө үү. Принтерийг тогтворгүй байрлалаар өргөх нь гэмтэлд хүргэх аюултай.
Принтерийг өргөхдөө, гараа доор үзүүлсэн байрлалаар бариарай. Принтерийг ард болон урдаас нь бүү барь.

Бэхний хайрцгийг хадгалах эсвэл тээвэрлэх үед, хайрцгийг хазайлгаж болохгүй ба цохиулах, эсвэл температурын өөрчлөлтөд оруулахаас сэргийлнэ.Эс тэгвээс, бэхний хайрцгийн таг бат хаагдсан байсан ч бэх асгарах аюултай.Таглааг хаах үедээ бэхний хайрцгийг босоо байрлалд байлгаж, хайрцгийг тээвэрлэх үед хайрцагийг цүнхэнд хий зэрэг бэх асгарахаас сэргийлэх бүх арга хэмжээг авна.

Принтер бүхий хайрцган дээр бэхний онгойлгосон хайрцгийг тавьж болохгүй.

Дараагийн удаа принтер хэрэглэхдээ хэвлэх толгойг хамгаалсан туузыг салгаж, тээврийн түгжээг түгжээгүй (Хэвлэх) байрлал руу тохируулаарай. Дараагийн удаа хэвлэх үед хэвлэх чанар муудсан байвал, хэвлэгчийн толгойг цэвэрлэж тэгшигтэнэ.