Бэхний савуудыг дахин дүүргэх

  1. Бичиг баримтын хавтас нээлттэй байвал хаагаарай.

  2. Сканнерын нэгжийг түгжигдэх хүртэл нь хоёр гараараа нээнэ.

  3. Бэхний савны тагийг нээнэ.

    Дэлгэцэн дээрх бэхийг дүүргэх бүх хэрэглээний зааврыг уншаад дараан дараагийн дэлгэц рүү очно уу.

  4. Бэхний савны таглааг нээнэ.

    Чухал:

    Бэхний савны өнгө таны дүүргэхийг хүсэж буй бэхний өнгөтэй таарч байгаа эсэхэд анхаарна.

  5. Бэхний хайрцагийн босоогоор нь бариад таглааг зөөлөн эргүүлж авна.

    Чухал:
    • Epson нь Epson-н жинхэнэ бэхний хайрцгийг ашиглахыг санал болгож байна.

    • Аливаа бэх асгарахгүй байхад анхаарна.

  6. Бэхний сав дахь дээд зураасыг шалгана.

  7. Бэхний хайрцгийн дээд хэсгийг дүүргэх порттой тааруулаад порт руу чигээр нь оруулж бэхийг дээд зураас хүрч автоматаар зогстол дүүргэнэ.

    Та бэхний хайрцгийг зөв өнгө өнгөнд дүүргэх порт руу оруулахад бэх асгарч эхлэх ба бэх дээд зураасанд хүрэхэд урсгал автоматаар зогсоно.

    Бэхний савруу бэх урсаж орохгүй байвал бэхний хайрцгийг аваад дахин байрлуулаарай. Гэхдээ бэх дээд зурааст хүрсэн байхад бэхний хайрцгийг дахин байрлуулж ба салгаж болохгүй; эс тэгвэл бэх асгарч болзошгүй.

  8. Бэхийг дүүргэж дуусаад бэхний хайрцгийг салгана.

    Чухал:

    Бэхний хайрцагийг оруулсан хэвээр үлдээж болохгүй, эс тэгвээс хайрцаг гэмтэж бэх асгарч болзошгүй.

    Тэмдэглэл:

    Хэрвээ бэхний хайрцаганд бэх үлдвэл сайн таглаад босоо байдлаар хадгалан дараа хэрэглээрэй.

  9. Бэхний савний таглааг сайтар хаана.

  10. Бэхний савний тагийг сайтар хаана.

  11. Сканнерийг хаана.

    Тэмдэглэл:

    Сканнерийг аажуухан хаах зориулалттай бөгөөд барьсан хуруугаараа болгоомжтой бага зэрэг хүчилнэ. Эсрэг үйлчлэл мэдрэгдсэн ч үргэлжлүүлэн хааж үз.

  12. Та дүүргэсэн бэхний өнгөндөө бэхний түвшин тогтоохын тулд дэлгэц дээрх зааварчилгааг дагана уу.

Чухал:

Бэхийг бэхний сав дээрх дээд зураас хүртэл дүүргээгүй байсан ч та принтерийг үргэлжлүүлэн ашиглаж болно. Принтерээ хамгийн сайн нөхцөлд ажиллуулахын тулд, бэхний савнуудыг дээд зураас хүртэл нь дүүргээд, бэхний түвшинг нэн даруй дахин тохируулаарай.