Хүчтэй цэвэрлэгээ хэрэгсэл нь бэхний хоолой доторх бүх бэхийг солих боломж олгоно. Дараах тохиолдлуудад хэвлэх чанарыг сайжруулахын тулд энэхүү хэсгийг ашиглах хэрэгтэй.
Бэхний түвшин бэхний савны цонхонд харагдахааргүй бага байх үед хэвлсэн эсвэл толгойг цэвэрлэсэн.
Та хошууг шалгаж, толгойг 3 удаа цэвэрлээд багадаа 12 цаг хэвлэлт хийлгүйгээр хүлээсэн ч хэвлэх чанар сайжраагүй.
Энэ хэсгийгг ажиллуулахаас өмнө дараах зааврыг уншина уу.
Бэхний саванд хангалттай бэх байгаа эсэхийг шалгаарай.
Бүх бэхний савнууд хамгийн багадаа 3 дахь түвшин дүүрсэн байгаа эсэхийг харж шалгаарай.Хүчтэй цэвэрлэгээ Явагдах үед бэхний хэмжээ бага байх нь бүтээгдэхүүнийг гэмтээх аюултай.
Хүчтэй цэвэрлэгээ Бүр хоорондоо 12 цагийн зайтай байх шаардлагатай.
Хэвийн үед нэг Хүчтэй цэвэрлэгээ нь 12 цагийн дотор хэвлэлийн чанарын асуудлыг зохицуулах ёстой.Тийм учраас дахин оролдохоос өмнө бэхийг хэрэгцээгүй ашиглахаас сэргийлж 12 цаг хүлээх хэрэгтэй.
Засварын хайрцагаар орлуулах шаардлагатай.
Бэх засварын хайрцаганд байрлана.Хэрвээ энэ нь дүүрвэл хэвлэлтээ үргэлжлүүлэхийн тулд орлох засварын хайрцагийг бэлдэж тогтоох хэрэгтэй.
Засварын харцаг дахь бэхний хэмжээ эсвэл сул зай Хүчтэй цэвэрлэгээ-д хүрэлцэхээргүй бол та энэ тохиргоог ашиглах боломжгүй.Энэ тохиолдолд ч хэвлэх бэхний түвшин болон сул зай үлдэж болно.
Принтерийн хянах самбар дээрх Засвар үйлчилгээ-г сонго.
Хүчтэй цэвэрлэгээ-г сонго.
Дэлгэцэн дээрх зааврыг дагаж Хүчтэй цэвэрлэгээ хэсгийг ажиллуулларай.
Хэрвээ та энэ хэсгийг ажиллуулж чадахгүй байгаа бол дэлгэцэн дээр гарсан асуудлыг арилгана уу. Дараа нь алхам 1-ийн үйлдлийг дагаж энэ хэсгийг дахин ажиллуулаарай.
Энэ онцлогийг ажиллуулсаны дараа хошуу шалгахыг ажиллуулж хошуу бохирдсон эсэхийг шалгаарай.
Хошуу шалгахыг хэрхэн ажиллуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбогдох мэдээллийн холбоосоос харна уу.
Хүчтэй цэвэрлэгээ-г ажиллуулсны дараа ч хэвлэлийн чанар сайжрахгүй бол, хэвлэхгүйгээр 12 цагаас доошгүй хүлээж, дараа нь хошуу шалгах хэвийг хэвлэнэ. Хэвлэгдсэн хэвнээс хамаарч Хэвлэх Толгойг Цэвэрлэх эсвэл Хүчтэй цэвэрлэгээ-г ажилуулна. Хэрэв чанар сайжрахгүй хэвээр байвал, Epson тусламж үйлчилгээний албатай холбоо барина уу.
Та бас принтер драйвераас тэжээл цэвэрлэлтийг ажиллуулж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх холбогдох мэдээллийн холбоосыг харна уу.