> Хэвлэх > Баримт хэвлэх > Компьютероос хэвлэх — Mac OS > Принтерийн өнгийг тохируулах

Принтерийн өнгийг тохируулах

Та хэвлэх ажилд хэрэглэж буй өнгийг тохируулах боломжтой. Эдгээр тохируулгыг үндсэн мэдээлэл дээр хийдэггүй.

ФотоСайжрилт нь үндсэн зургийн мэдээллийн тодрол, хурц, цайвар байдлыг автоматаар тохируулснаар тод зургийг хэвлэж, илүү тод өнгийг гаргадаг.

Тэмдэглэл:

ФотоСайжрилт нь дүрсний байрлалд шинжилгээ хийснээр өнгийг тохируулдаг. Тиймээс, та зургийг жижигрүүлж, томруулж, тайрч, эргүүлэн дүрсний байрлалыг өөрчилсөн бол, зурагны өнгө гэнэт өөрчлөгдөх магадлалтай. Хүрээгүй тохиргоо сонгох нь мөн дүрсний байрлалыг өөрчилж улмаар өнгийг өөрчилдөг. Хэрэв зураг фокусгүй болсон байвал, өнгө зохицол нь хэвийн бус болсон байх ёстой. Өнгө өөрчлөгдөж хэвийн бус болсон байвал ФотоСайжрилт-с өөр горимоор хэвлэнэ үү.

  1. Дэлгэгддэг цэснээс Өнгө тааруулах-г сонгож, дараа нь EPSON Color Controls-г сонгоно.

  2. Дэлгэгддэг цэснээс Хэвлэх Тохиргоо-г сонгоно.

  3. Basic таб дээр Color Settings-с өнгө засах төрлийг сонгоно.

  4. Advanced Color Settings табыг сонгоод, тохиромжтой тохиргоог хий.

  5. Шаардлагатай бусад тохиргоог бас хийнэ.

  6. Хэвлэх товчийг дар.