Хувилах таб, Гүнзгий тохиргоо таб дээрх бэлэн зүйлс нь таны сонгосон цэснээс шалтгаалж өөр өөр байна.
Хувилсны үр дүнг урьдчилан харахын тулд скандсан зургийг үзүүлнэ.
Эхийг хар цагаанаар хуулна (нэг өнгөөр).
Эхийг өнгөтөөр хуулна.
1→1 талт
Эхийн нэг талыг цаасны нэг талд хувилна.
1>2-талт
Нэг талтай хоёр эхийг хуудас цаасны хоёр талд хувилна. Эхийн чиглэл болон цаасны нуруулдах байрлалыг сонгоно уу.
Хувилсан үр дүн бүдэг байвал + ашиглаж нягтшилын түвшинг ихэсгэ. Бэх балархайтвал - ашиглаж нягтшилын түвшинг багасга.
Томруулах болон жижигрүүлэх харьцааг тохируулна. Утгыг сонгож, 25 – 400 %-н хүрээнд эхийг томруулах эсвэл жижигрүүлэхэд ашиглагдсан томруулалтыг тодорхойл.
Бодит хэмжээ
100 % томруулалтаар хувилна.
Авт. Багтаах
Скандах хүрээг илрүүлж, сонгосон цаасны хэмжээнд тааруулан эхийг автоматаар томруулж эсвэл жижигрүүлнэ. Эхийг хүрээлээд цагаан зай байвал сканнерийн шилний булангаас эхэлсэн цагаан хүрээг сканнерийн хүрээ гэж үзэн нөгөө талынх нь хүрээг тайрч болзошгүй.
10x15см->A4, A4->10x15см ба гэх мэт
Тодорхой цаасны хэмжээнд тааруулан эхийг автоматаар томруулж эсвэл жижигрүүл.
Ашиглахыг хүссэн цаасны эх үүсвэрийг сонгоно. Ачаалсан цаасныхаа хэмжээ ба төрлийг сонгохын тулд -г сонгоно уу.
Ганц хуудас
Ганц талтай эхийг ганц хуудаст багтааж хувилна.
2 хүртэл
2-оор бүдүүвчид, хоёр ганц талтай эхийг ганц хуудаст багтааж хувилна.
Унтраах
Нэг номын нүүр хуудсыг нэг хуудас цаасан дээр хувилна. Энэ цэс зөвхөн Номын хуулбар цэсэн дээр харагдана.
Хоёр номын нүүр хуудсыг нэг хуудас цаасан дээр хувилна. Энэ цэс зөвхөн Номын хуулбар цэсэн дээр харагдана.
Та хувилах чанараа сонгож болно. Өндөр гэснийг сонгох нь илүү өндөр чанараар хэвлэх боловч, хэвлэх хурд удаан байж магадгүй. Хэрэв та хамаагүй сайн чанартайгаар цулгуй цаасан дээр хэвлэхийг хүсвэл, Хамгийн сайн-г сонго. Хэвлэх хурд нилээд удааширч болно гэдгийг анхаар.
Эх бичиг баримтын цаасны өнгийг (дэвсгэр өнгө) илрүүлж, өнгөгүй болгож эсвэл өнгийг цайруулна. Өнгөний бараан болон бүдэг байдлаас хамааран арилгах эсвэл цайруулахгүй байж болзошгүй.
Хүрээгүй хуулбарлах үед, цаасны ирмэгийн хүрээг арилгахын тулд зургийг үл ялиг томруулна. Зургийг хэр их томруулахаа сонго.
Хувилах тохиргоог өгөгдмөл утга руу нь буцаана.