Бэхний савны тагийг нээнэ.
Бэхний савны таглааг нээнэ.
Бэхний хайрцагийн босоогоор нь бариад таглааг зөөлөн эргүүлж авна.
Epson нь Epson-н жинхэнэ бэхний хайрцгийг ашиглахыг санал болгож байна.
Аливаа бэх асгарахгүй байхад анхаарна.
Бэхний толбо сууж болзоүгүй учир таглааг авсны дараа хайрцагны дээд талд хүрч болохгүй.
Бэхний сав дахь дээд зураасыг (a) шалгана.
Бэхний хайрцгийн дээд хэсгийг дүүргэх порттой тааруулаад порт руу чигээр нь оруулж бэхийг дээд зураас хүрч автоматаар зогстол дүүргэнэ.
Бэх урсаж эхлэх ба бэх дээд зурааст хүрэхэд урсгал автоматаар зогсоно.
Бэхний савруу бэх урсаж орохгүй байвал бэхний хайрцгийг аваад дахин байрлуулаарай.
Гэхдээ бэх дээд зурааст хүрсэн байхад бэхний хайрцгийг дахин байрлуулж ба салгаж болохгүй; эс тэгвээс хэрэв бэх дээд зурааснаас дээш гарвал бэх асгарч эсвэл принтер гэмтэж болзошгүй.
Бэхийг дүүргэж дуусаад бэхний лонхыг авч бэхний савны таглааг болгоомжтой таглана.
Бэхний хайрцагийг оруулсан хэвээр үлдээж болохгүй, эс тэгвээс хайрцаг гэмтэж бэх асгарч болзошгүй.
Хэрвээ бэхний хайрцаганд бэх үлдвэл сайн таглаад босоо байдлаар хадгалан дараа хэрэглээрэй.

Бэхний савний тагийг сайтар хаана.