Илүү Сонголтууд таб

Хэвлэлт Урьдчилж тохируул:

Урьдчилсан тохиргоог Нэмэх/Хасах:

Та өөрийн хүссэнээр олон дахин хэрэглэгддэг принтерийн тохиргоог нэмж хасаж болно. Хэрэглэхийг хүссэн тохируулгаа жагсаалтаас сонго.

Баримтын Хэмжээ:

Та хэвлэхийг хүссэн цаасны хэмжээг сонго.

Гаралтын Цаас:

Та хэвлэхийг хүссэн цаасны хэмжээг сонго. Хэрвээ Баримтын Хэмжээ нь Гаралтын Цаас-ээс өөр байвал Баримтыг Багасгах/Томсгох нь автоматаао сонгогдоно. Баримтын хэмжээг багасгах эсвэл томруулахгүйгээр хэвлэх бол сонгох шаардлагагүй.

Баримтыг Багасгах/Томсгох:

Баримтын хэмжээг томруулж багасгахыг зөвшөөрнө.

Хуудсанд Тааруулах:

Гаралтын Цаас-д сонгогдсон цаасны хэмжээнд тааруулахын тулд баримтыг автоматаар томсгож багасгана.

Хүртэл томсго:

Тодорхой хувиар хэвлэнэ.

Төв:

Зургийг цаасны голд хэвлэнэ.

Тон Засалт:
Автомат:

Зургийн өнгийг автоматаар тохируулна.

Өөрчлөх:

Өнгийг гараар тохируулахыг зөвшөөрнө. Илүү тохиргоо хийх бол Нэмэлт-ийг товш.

Зургийн Сонголтууд:

Текстийг Тодруулах зэрэг принтерийн чанарын сонголтыг идэвхүүлнэ. Мөн та нарийн шугамыг хэвлэлтэн дээр харагдахуйцаар өргөн болгож болно.

Усан тэмдгийн Үзүүлэлтүүд:

Хуулбарын эсрэг эсвэл усан тэмдэглэгээ, аль эсвэл хуудасны дээд ба доод захны тохиргоо хийхийг танд зөвшөөрнө.

Нэмэх/Устгах:

Таны ашиглахыг хүссэн аливаа хуулбарын эсрэг хээ эсвэл суурь тэмдэглэгээг нэмэх, хасахыг танд зөвшөөрнө.

Тохиргоо:

Хуулбарын эсрэг хээ эсвэл суурь тэмдэглэгээнд хэвлэх арга тохируулахыг танд зөвшөөрнө.

Дээд хэсэг/Доод хэсэг:

Та хэрэглэгчийн нэр, хэвлэсэн огноо зэрэг мэдээллийг толгой, доод хэсэгт хэвлэх боломжтой. Тэгээд та үсгийн хэв, хэмжээ ба загварыг тохируулж болно.

Нууцлалтай Ажил:

Хэвлэх үед нууц баримтуудыг нууц үгээр хамгаалах. Хэрвээ та энэ онцлогийг ашиглавал хэвлэх өгөгдөл принтерт хадгалагдаж зөвхөн принтерийн хяналтын самбарт нууц үгийг оруулсан тохиолдолд л хэвлэх боломжтой болно. Settings-ийг товшиж тохиргоог өөрчилнө үү.

Нэмэлт Тохиргоо:
180° Эргүүлэх:

Хэвлэхийн өмнө цаасыг 180 градус эргүүлнэ. Үүнийг принтер дээр зассан чиглэлд ачаалж буй дугтуй зэрэг цаасан дээр хэвлэж байгаа үед сонгоно.

Хоёр талын хэвлэлт:

Хэвлэгчийн толгой хоёр чиглэлд хөдлөх үед хэвлэнэ. Хэвлэх хурд илүү хурдан боловч, хэвлэлтийн чанар муудаж магадгүй.

Толин Тусгал:

Зургийг хөмөрснөөр толины тусгалын дүрслэлээр хэвлэгдэж гарна.

Тохиргоог Харуулах/Тохиргоог Нуух:

Үндсэн болон Илүү Сонголтууд таб дээр сүүлд суурилуулсан бүх зүйлийн жагсаалтыг харуулна. Та уг тохиргооны жагсаалтын дэлгэцийг харуулж, нууж болно.

Өгөгдмөлийг сэргээх:

Бүх тохиргоог үйлдвэрийн анхны утга руу буцаа. Үндсэн таб дээрх тохиргоог мөн анхны утгад буцаана.