Хэвлэлтийн чанарыг тохируулах

Хэрэв та тэгш бус босоо шугаман зураас, бүдэг зураг, хөндлөн судал анзаарвал хэвлэлтийн чанарыг тохируулна уу.

  1. Принтерийн хянах самбар дээрх Засвар үйлчилгээ-г сонгоно.

  2. Хэвлэх чанар тааруулах-г сонго.

  3. Цаас ачаалах болон хошуу шалгах хэвийг хэвлэхийн тулд дэлгэц дээрх зааврыг дагана уу.

  4. Хэвлэгдсэн дүрсийг шалга.

    • Хэрэв "NG" дүрсэн дээр хугарсан шугам, хоосон хэсэг харагдаж байвал, принтерийн толгойн цорго бөглөрсөн байж болно. Хэвлэгчийн толгойг цэвэрлэх бол -г сонго.
    • Хэрэв "OK" дүрсэн дээр хугарсан шугам, хоосон хэсэг харагдахгүй байвал, принтерийн толгойн цорго бөглөрөөгүй байна. Дараагийн тохируулгыг үргэлжлүүлэх бол -г сонго.
  5. Дэлгэц дээрх зааврыг дагаж принтерийн толгойн тэгш хээг хэвлэж, принтерийн толгойг тэгшилнэ үү.

    • Хэвлэлт бүдэг гарсан тохиолдолд энэ хээ нь тэгш хэмд оруулах боломж олгоно.
      Хамгийн тод хээг хайн олж дугаарыг нь оруулна уу.
    • Босоо шугамтай зураас тэгш бус гарсан тохиолдолд энэ хээ нь тэгш хэмд оруулах боломж олгоно.
      Хамгийн зөв байх босоо шугамтай хэвэнд тоо олж сонго.
    • Энэ хээ нь танд ердийн интервалд хөндлөн судал ажиглагдвал тэгшлэх боломж олгоно.
      Хамгийн бага давхцсан, бага тусгаарлагдсан хээг хайн олж дугаарыг нь оруулна.