Хүчтэй цэвэрлэгээ-ний онцлог нь дараах тохиолдолд хэвлэх чанарыг сайжруулж болно.
Ихэнх хошуу нь бөглөрсөн үед.
Хошууг шалгаж, толгойг 3 удаа цэвэрлээд багадаа 12 цаг хэвлэлт хийлгүйгээр хүлээсэн ч хэвлэх чанар сайжраагүй үед.
Энэ онцлогийг ажиллуулахын өмнө хошуу шалгах онцлогийг ашиглан хошуу бөглөрсөн эсэхийг шалгаж, дараах зааврыг уншсаны дараа Хүчтэй цэвэрлэгээ хийнэ.
Бэхний саванд хангалттай бэх байгаа эсэхийг шалгаарай.
Бэхний сав хамгийн багадаа 3 дахь түвшин дүүрсэн байгаа эсэхийг харж шалгаарай. Хүчтэй цэвэрлэгээ Явагдах үед бэхний хэмжээ бага байх нь бүтээгдэхүүнийг гэмтээх аюултай.
Хүчтэй цэвэрлэгээ Бүр хоорондоо 12 цагийн зайтай байх шаардлагатай.
Хэвийн үед нэг Хүчтэй цэвэрлэгээ нь 12 цагийн дотор хэвлэлийн чанарын асуудлыг зохицуулах ёстой.Тийм учраас дахин оролдохоос өмнө бэхийг хэрэгцээгүй ашиглахаас сэргийлж 12 цаг хүлээх хэрэгтэй.
Засварын хайрцагаар орлуулах шаардлагатай.
Бэх засварын хайрцаганд байрлана.Хэрвээ энэ нь дүүрвэл хэвлэлтээ үргэлжлүүлэхийн тулд орлох засварын хайрцагийг бэлдэж тогтоох хэрэгтэй.
Засварын харцаг дахь бэхний хэмжээ эсвэл сул зай Хүчтэй цэвэрлэгээ-д хүрэлцэхээргүй бол та энэ тохиргоог ашиглах боломжгүй.Энэ тохиолдолд ч хэвлэх бэхний түвшин болон сул зай үлдэж болно.
Үндсэн дэлгэцээс Засвар үйлчилгээ-г сонго.
Хүчтэй цэвэрлэгээ-г сонго.
Дэлгэцэн дээрх зааврыг дагаж Хүчтэй цэвэрлэгээ хэсгийг ажиллуулларай.
Хэрвээ та энэ хэсгийг ажиллуулж чадахгүй байгаа бол дэлгэцэн дээр гарсан асуудлыг арилгана уу. Дараа нь алхам 1-ийн үйлдлийг дагаж энэ хэсгийг дахин ажиллуулаарай.
Энэ онцлогийг ажиллуулсаны дараа хошуу шалгахыг ажиллуулж хошуу бохирдсон эсэхийг шалгаарай.
Хошуу шалгахыг хэрхэн ажиллуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбогдох мэдээллийн холбоосоос харна уу.
Хүчтэй цэвэрлэгээ-г ажиллуулсны дараа ч хэвлэлийн чанар сайжрахгүй бол, хэвлэхгүйгээр 12 цагаас доошгүй хүлээж, дараа нь хошуу шалгах хэвийг хэвлэнэ. Хэвлэгдсэн хэвнээс хамаарч Хэвлэх Толгойг Цэвэрлэх эсвэл Хүчтэй цэвэрлэгээ-г ажилуулна. Хэрэв чанар сайжрахгүй хэвээр байвал, Epson тусламж үйлчилгээний албатай холбоо барина уу.
Та бас принтер драйвераас тэжээл цэвэрлэлтийг ажиллуулж болно.
Windows
Хүчтэй цэвэрлэгээ-г Арчилгаа таб дээрээс дарна.
Mac OS
Apple цэс > Системийн тохиргоо > Принтер болон Сканнер (эсвэл Хэвлэх болон Сканнердах, Хэвлэх & Факс илгээх) > Epson(XXXX) > Сонголт ба Хангамж > Үйлчилгээ > Принтерийн үйлчилгээ > Чадал Цэвэрлэгээ