Epson iPrint нь ухаалаг утас эсвэл таблет зэрэг ухаалаг төхөөрөмжөөс фото зураг, баримт, вэб хуудсыг хэвлэх боломжтой програм юм. Утасгүй роутертэй ижил сүлжээнд холбогдсон ухаалаг төхөөрөмжөөс хэвлэх дотоод хэвлэлт, эсвэл, интернэтээр дамжуулан алсын байрлалаас хэвлэх алсын хэвлэлтийн аль нэгийг ашиглах боломжтой. Алсын хэвлэлтийг ашиглахын тулд принтерээ Epson Connect үйлчилгээнд бүртгүүлнэ.
Утасгүй роутер принтертэй ижил сүлжээнд холбогдсон үед принтерийг утасгүй роутерээр дамжуулан ухаалаг төхөөрөмжөөсөө ажиллуулах боломжтой.
