Компьютерт Wi-Fi — Mac OS X ашиглан холбогдох

Та суулгагч ашиглан принтер болон компьютерын хооронд Wi-Fi холболтыг автоматаар тохируулах боломжтой.

Тэмдэглэл:

Дэлгэц дээр дүрсэлсэн зүйлс загвар, нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байдаг.

  1. Принтертэй холбохыг хүсэж буй компьютероосоо дараах вэбсайт руу орж, дараа нь бүтээгдэхүүний нэрийг оруулна уу.

    http://epson.sn

  2. Тохируулга руу очно уу.

  3. Суулгагчийг татаж авахын тулд Татах гэснийг товшино уу.

  4. Татаж авсан файл дээр товших эсвэл хоёр товшиж суулгагчийг ажиллуулна уу.

  5. Дараах тэмдэг дээр хоёр товш.

  6. Лицензийн зөвшөөрлийг шалгаж Next товшино уу.

  7. Программ хангамжийг сонгон суурилуулж, Install дээр товш.

    Epson Network Utilities ба Epson Driver and Utilities сонгогдох ёстой.

    Програм хангамжийг суурилуулж эхлэнэ.

  8. Дараах дэлгэц дээр Wi-Fi Network Connection-г сонгоно.

    Дэлгэц дээрх зааврыг дагана уу.