Ethernet ашиглан холбогдох боломжгүй үед ашиглах аргууд

Дараах аргуудыг туршаад үз.

  • Хабыг асаасан эсэхийг шалгана уу.

  • Хабыг дахин эхлүүлнэ үү (сүлжээг ашиглаж буй бусад хэрэглэгчийг харгалзах). Хабыг эхлүүлсэний дараа ойролцоогоор нэг минут хэртээ хүлээгээд дахин холболтыг шалгана уу.

  • Ethernet-н кабель аюулгүй холбогдсон эсэхийг шалгана уу. Хэрэв холболтын төрлийн гэрэл унтраалттай бол өөр портонд холбож эсвэл Ethernet-н кабелийг өөрчилж гэрлийн төлвийг шалгана уу. Энэ асуудлыг шийдэхгүй бол хабыг солино уу.

  • Принтерийг дахин эхлүүлнэ үү. Принтер ба хабыг асаасан дарааллаас болж түр холболтын алдаа үүсэж болзошгүй. Принтерийг эхлүүлсэний дараа ойролцоогоор нэг минут хэртээ хүлээгээд дахин холболтыг шалгана уу.

  • IP хаягийн зөрчил үүсвэл, сүлжээний холболт тогтворгүй болох эсвэл ажиллахгүй байх магадлалтай. Төхөөрөмж тус бүрийн IP хаягийг шалгаж, цогц IP хаягуудыг онооно уу.

  • Хэрэв та холболтын горимыг Wi-Fi-с Ethernet болгож өөрчилсөн бол Wi-Fi-г салгаж Ethernet-г идэвхжүүлэх хэрэгтэй. Принтерийн хянах самбараас Wi-Fi-г салгана уу.

  • Ethernet-г ашиглах үед холболтын горим тохирохгүй бол принтер болон хаб холбогдох боломжгүй. Боломжит горимын нийлэмжийн дэлгэрэнгүйг дараахаас харна уу.

    Хаб

    Автомат

    1000Base-T Бүрэн Дуфлекс

    1000Base-T Хагас Дуфлекс

    100Base-TX Бүрэн Дуфлекс

    100Base-TX Хагас Дуфлекс

    10Base-T Бүрэн Дуфлекс

    10Base-T Хагас Дуфлекс

    Принтер

    Автомат

    100Base-TX Бүрэн Дуфлекс

    100Base-TX Хагас Дуфлекс

    10Base-T Бүрэн Дуфлекс

    10Base-T Хагас Дуфлекс

Тэмдэглэл:

Та холболтын горимыг EpsonNet Config эсвэл Web Config ашиглан өөрчлөх боломжтой. Хэрэв танд EpsonNet Config байхгүй бол үүнийг дараах Epson-ы вэбсайтаас татаж авна уу.

http://www.epson.eu/Support (Европ)

http://support.epson.net/ (Европоос гадуур)