> Хяналтын самбарын заавар > Гэрэл ба Принтерийн төлөвийг шалгах

Гэрэл ба Принтерийн төлөвийг шалгах

Хяналтын самбар дээрх гэрлүүд принтерийн төлөвийг илтгэнэ.

Хэвийн төлөв

: Асаалттай : Асаалттай

Гэрэл

Төлөвүүд

Принтер утасгүй (Wi-Fi) сүлжээ эсвэл Этернетэд холбогдсон байна

Хэрвээ принтер Wi-Fi болон утастай LAN-г нэг дор холбосон бол утастай LAN холболтыг түрүүлж авна.

Принтер Wi-Fi Direct (Энгийн AP) дээр байгаа сүлжээнд холбогдсон байна.

Принтерийг USB-р холбосон.

Алдааны төлөв

Алдаа гарсан үед гэрэл асаж анивчих болно. Алдааны дэлгэрэнгүй мэдээлэл компьютерын дэлгэц дээр гарах болно.

: Асаалттай

: Удаан анивчина

/ : Хурдан анивчина

Гэрэл

Төлөвүүд

Шийдлүүд

Wi-Fi холболтын алдаа үүслээ.

Алдааг арилгахын тулд товчлуурыг дарж дахин оролдоно.

Ямар ч цаас ачаалаагүй байна, эсвэл нэг удаад нэгээс олон цаасыг тэжээл дээр тавьж байна.

Цаасыг ачаалж товчийг дарна.

Цаас бөглөрсөн байна.

Цаасыг салгаж товчийг дарна.

Картриджийн хор дууссан эсвэл цэнэглэх хангалтай хор картриджанд алга.

Та дээд зэргийн хэвлэлийн чанараар хэвлэж, өөрийн хэвлэгчийн толгойг хамгаалж байхын тулд, таны принтерийн хуурцгийг солих цаг болсныг илтгэх үед хуурцагт бэхний аюулгүй ажиллагааны тодорхой хэмжээний нөөц үлдэнэ. Шинэ хорны хайрцгаар соль.

Картриджийг суурьлуулаагүй байна.

Картриджийг суурьлуул.

Картриджийг танихгүй байна.

Хорны хайрцгийг чангаар доош дар.

Дэмждэггүй хорны хайрцгийг суурьлуулсан байна.

Энэ хэвлэгчийг дэмджэг хорны хайрцгийг суурьлуул.

Солиулахаар принтертэй цуг ирсэн картриджийг та ашиглах боломжгүй.

Хорны хайрцаг бараг дуусаж байгаа учраас хүчээр цэвэрлэх боломжгүй байна.

товчийг дарж алдааг арилгаарай. Хүчээр цэвэрлэхийн тулд шинэ хорны хайрцгаар соль.

Картридж бараг дуусаж байна.

Та гэрлийг астал хэвлэх боломжтой.

Шинэ картриджийг бэлдэнэ үү. Та хорны түвшинг компьютероосоо шалгах боломжтой.

  • Принтер зөв унтраагүй байна.*

  • Учир нь принтер ачаалж байхдаа унтарч хошуу нь хатаж бөглөрсөн байж болзошгүй.

* Тэжээлийн утас, унтраалга, цахилгааны залгуур салах эсвэл цахилгааны уналтаас болж тэжээл унтарсан.

  • товчийг дарж алдааг зассаны дараа хошууны ажиллагааг шалгахыг зөвлөж байна.

  • Принтерийг унтраахын тулд товчлуурыг дараарай.

Зэрэг анивчих:

Бэхний тавцан ажиллагааны хугацааны төгсгөл рүүгээ ойртож байна эсвэл дууссан байна.

Бэхний тавцанг солих шаардлагатай.

Бэхийн тавцанг солихын тулд Epson эсвэл Epson-ий үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдоно уу.*1 Үүнд хэрэглэгчийн засаж болох сэлбэг хэрэгсэл орохгүй.

Та хэвлүүлэхээс үргэлжлүүлж болно гэсэн мэдээлэл компьютер дээр гарвал, хэвлэхээ үргэлжлүүлэхийн тулд товч дээр дарна уу. Тухайн цаг мөчид гэрэл анивчихаа болих боловч бэхний тавцанг солих хүртэл тэдгээр нь үргэлжлүүлэн анивчина.

Зэрэг анивчих:

Бэхний тавцангийн эдэлгээний хугацаа дуусах ойртож байгаа учраас хүчээр цэвэрлэж болохгүй.

товчийг дарж алдааг арилгаарай. Хүчээр цэвэрлэхийн тулд бэхний тавцанг солих шаардлагатай. Epson тусламжтай холбогдоорой.

Ээлжлэн анивчих:

Хүрээгүй хэвлэх бэхний тавцангийн хугацаа дуусахад дөхсөн эсвэл дууссан байна.

Хүрээгүй хэвлэх бэхний тавцанг солих шаардлагатай.

Epson болон Epson-н эрх бүхий үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барьж хүрээгүй хэвлэх бэхний тавцангаа солиулна уу *2. Үүнд хэрэглэгчийн засаж болох сэлбэг хэрэгсэл орохгүй.

Та хэвлүүлэхээс үргэлжлүүлж болно гэсэн мэдээлэл компьютер дээр гарвал, хэвлэхээ үргэлжлүүлэхийн тулд товч дээр дарна уу. Тухайн цаг мөчид гэрэл анивчихаа болих боловч бэхний тавцанг солих хүртэл тэдгээр нь үргэлжлүүлэн анивчина.

Хүрээгүй хэвлэлт боломжгүй, гэвч хүрээтэй хэвлэх нь боломжтой байна.

Програм хангамжийн шинэчлэл амжилтгүй болсон тул принтер сэргээх горимд эхэллээ.

Доорх алхмыг дагаж програм хангамжийг дахин шинэчилнэ үү.

1. Компьютер болон принтерийг USB кабелаар холбо. (Сэргээх горимын үед, програм хангамжийг сүлжээний холболтоор дамжуулж шинэчлэх боломжгүй.)

2. Дотоодынхоо Epson вэбсайт руу зочилж дэлгэрэнгүй зааврыг аваарай.

Принтерийн алдаа үүслээ.

Принтер доторх цаасыг авна. Тэжээлийг унтрааж, дахин асаана.

Хэрэв тэжээлийг унтрааж дахин асаасны дараа алдаа гарсан хэвээр байвал, Epson дэмжлэг үйлчилгээтэй холбоо барина уу.

*1 Зарим хэвлэх үйл явцад бэхний тавцан дээр маш бага хэмжээний илүүдэл бэх цуглардаг. Тавцангаас бэх асгарахаас сэргийлэхийн тулд, тавцан хязгаартаа хүрсэн үед принтерийг хэвлүүлэхийг зогсоохоор загварчилсан байдаг. Энэ үйл явц шаардагдах эсэх, хэр их шаардагдах эсэх нь таны хэвлэх хуудасны тоо, таны хэвлэж буй баримт бичгийн төрөл, принтерийн гүйцэтгэж буй цэвэрлэх үе шатны тооноос хамааран өөр өөр байна. Тавцанг солих шаардлагатай болох нь принтер техникийн зааварчилгааныхаа дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн үг биш юм. Тавцанг хэзээ солих шаардлагатай болохыг принтер танд мэдэгдэх бөгөөд солихдоо Epson-ы үйлчилгээ үзүүлэгчээр зөвхөн солиулах хэрэгтэй. Epson-ы баталгаанд энэхүү солих зардлыг оруулдаггүй болно.

*2 Зарим хэвлэх үйл явцад хүрээгүй хэвлэх бэхний тавцан дээр маш бага хэмжээний илүүдэл бэх цуглардаг. Тавцангаас бэх асгарахаас сэргийлэхийн тулд, тавцан хязгаартаа хүрсэн үед принтерийг хүрээгүй хэвлүүлэхийг зогсоохоор загварчилсан байдаг. Энэ үйл явц шаардагдах эсэх, хэр их шаардагдах эсэх нь таны хүрээгүй хэвлэх сонголтыг ашиглан хэвлэх хуудасны тооноос хамааран өөр өөр байна. Тавцанг солих шаардлагатай болох нь принтер техникийн зааварчилгааныхаа дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн үг биш юм. Тавцанг хэзээ солих шаардлагатай болохыг принтер танд мэдэгдэх бөгөөд солихдоо Epson-ы үйлчилгээ үзүүлэгчээр зөвхөн солиулах хэрэгтэй. Epson-ы баталгаанд энэхүү солих зардлыг оруулдаггүй болно.