> Асуудлыг шийдэх > Хорны картриджийг солих цаг болсон байна > Хорны картриджийг солих (Гэрэл асаалттай эсвэл анивчиж байгаа үед)

Хорны картриджийг солих (Гэрэл асаалттай эсвэл анивчиж байгаа үед)

Болгоомжтой:

Принтерийн тагийг нээж хаах үедээ гар, хуруугаа хавчуулахгүй байхад анхаарна. Эс бөгөөс гэмтэх аюултай.

  1. Принтерийн тагийг нээнэ.

  2. Хорны картриджийн суурийг зөөхийн тулд принтерйн товчуудыг дар.

    Тэмдэглэл:

    Картриджийг тэмдэг дээр зогсонгуут соль. Хэрэв нэлээн дуусаж байгаа хор бол картридж тэмдэг рүү таныг товчийг дарах бүрт очно.

    • Хэрэв гэрэл асаалттай бол (нэг буюу түүнээс дээш хорны картридж дууссан үед)
      товчлуурыг дарна. Хорны картриджийн суурь тэмдэг рүү хөдөлнө. Та энэ байрлалаас картриджийг солих боломжгүй. Дараагийн алхам руу шилж.
    • Хэрэв гэрэл анивчиж байгаа бол (нэг буюу түүнээс дээш хорны картридж дуусаж байгаа үед)
      товчийг 10 секунд дарна. Хорны картриджийн суурь тэмдэг рүү хөдөлнө. Та энэ байрлалаас картриджийг солих боломжгүй. Дараагийн алхам руу шилж.
    Тэмдэглэл:

    Хорны картриджийг солихоо болих бол хорны картриджийг авалгүй принтерийг унтраа.

  3. товчийг дахин дар.

    Хорны картридж тогтоогч солих байрлал руу хөдөлнө.

  4. Хорны картриджийг солих бол шинэ хар хорны картриджийг дөрвөөс таван удаа зөөлөн сэгсэрч, савнаас гарга.

    Чухал:

    Боодлыг нь нээсний дараа картриджийг сэгсэрч болохгүй, учир нь асгарах аюултай.

  5. Зөвхөн шар туузыг хуул.

    Чухал:

    Зурагт үзүүлсэн хэсгүүдэд бүү хүр. Тэгвэл, хэвийн ажиллагаа хэвлэх ажиллагаанд саад учруулах аюултай.

  6. Хорны картридж дээрх цоргыг шахаж дээшээ тат. Хэрэв та хорны картриджийг гаргаж чадахгүй бол хүчдээ дээш нь тат.

  7. Шинэ хорны картриджийг оруулаад доош нь чанга дарж өг.

  8. Принтерийн тагийг хаана.

  9. товчлуурыг дарна.

    Хорыг цэнэглэж эхэлнэ.

    Чухал:

    Бэхний картриджийг салгасны дараа, принтер бэхийг цэнэглэж байх хооронд тэжээлийн болон бэхний гэрэл үргэлжлүүлэн анивчина. Бэх цэнэглэх зуур принтерийг бүү унтраа. Цэнэглэх ойролцоогоор хоёр минут болно. Бэх цэнэглэж дуусаагүй бол, та хэвлэх боломжгүй хэвээр байна.

    Тэмдэглэл:

    Хэрэв гэрэл унтрахгүй бол хорны картриджийг аваад дахин оруулаад үз.