> Факсдах > Принтер ашиглаж факс илгээх > Факс илгээх төрөл бүрийн арга > ADF ашиглан янз бүрийн хэмжээтэй баримтуудыг илгээх (Үргэлжилсэн скандах(ADF))

ADF ашиглан янз бүрийн хэмжээтэй баримтуудыг илгээх (Үргэлжилсэн скандах(ADF))

Эхийг нэг нэгээр нь байрлуулан эсвэл эхийг хэмжээгээр нь байрлуулан факс илгээснээр та тэдгээрийг эх хэмжээгээр нь нэг баримт болгон илгээж болно.

Хэрэв та олон ялгаатай хэмжээтэй эхүүдийг ADF дээр байрлуулсан бол, бүх эхүүд хамгийн том эхийн хэмжээгээр илгээгдэнэ. Эхийг өөрийн эх хэмжээгээр нь илгээхийн тулд эхийг холилдсон хэмжээгээр байрлуулж болохгүй.

  1. Эхний багц эхийг ижил хэмжээгээр байрлуул.

  2. Үндсэн дэлгэцээс Факс-г сонго.

    Зүйлийг сонгохын тулд товчлуурыг ашиглаж, дараа нь OK товчлуурыг дарна.

  3. Хүлээн авагчийг зааж өгнө.

    Хүлээн авагчийг сонгох

  4. Факсын тохиргоо табыг сонгоод дараа нь Үргэлжилсэн скандах(ADF)-г сонгож Асс. байхаар тохируул.

    Мөн та нарийвчлал, илгээх арга зэрэг тохиргоог шаардлагатай бол хийж болно.

  5. (Илгээх) товчлуурыг дарна.

  6. Эхний эхийг сканнердаж дуусаад хянах самбар дээр өөр хуудас тохируулах уу гэсэн зурвас гарч ирэхэд Тийм сонгоод, дараагийн эхийг ачаалаад дараа нь товчийг дарна.

    Тэмдэглэл:

    Хэрэв та дараагийн эхийг байрлуулах сануулга гарснаас хойш принтерт хүрэлгүйгээр 60 секунд болсон бол, принтер хадгалахаа зогсоож баримтыг илгээж эхэлнэ.