Та хүлээн авсан баримтыг PDF формат руу хөрвүүлж, принтерт холбогдсон гадаад санах ойн төхөөрөмжид хадгалахаар тохируулах боломжтой.
Хүлээн авсан баримтууд нь принтерт холбогдсон санах ойн төхөөрөмжид хадгалагдахын өмнө принтерийн санах ойд түр хадгалагддаг. Санах ой дүүрсэн алдаа нь факс илгээх, хүлээн авах боломжгүй болгодог учраас, санах ойн төхөөрөмжийг принтерт залгаатай байлгаарай. Принтерийн санах ойд түр хадгалагдсан бичиг баримтын тоо нь принтерийн хянах самбар дээрх
дээр харагдана.
Принтерийн хянах самбар дээрх Тохиргоо-г сонго.
Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Хүлээн авах Тохиргоо > Факсын Гаралт-г сонго.
Баталгаажуулах мессеж гарч ирвэл, баталгаажуулаад ЗА товш.
Санах ойн төхөөр. рүү-г сонго.
Тийм-г сонго. Баримтыг санах ойн төхөөрөмжид хадгалахын зэрэгцээ автоматаар хэвлэхийн тулд Тийм Хэвлэх-г сонгоно.
Дэлгэцэн дээрх мессежийг шалгаад, дараа нь Үүсгэх-г товш.
Хүлээн авсан баримтуудыг хадгалах хавтас санах ойн төхөөрөмжид үүсгэгдэнэ.