Принтер нь хүлээн авсан факсыг хэвлэх өгөгдмөл тохиргоотой байна. Хэвлэхээс гадна та хүлээн авсан факсыг принтер хадгалаах тохируулж болно.
Принтер дэх Шуудан
Та хүлээн авсан факсаа Шуудан-т хадгалж болно. Та тэдгээрийг принтерийн хянах самбараас харж, зөвхөн хэвлэхийг хүссэнээ хэвлэж, хэрэггзй факсуудаа устгаж болно.
Компьютер (PC-FAX хүлээн авах)
Дараах тохиргоонууд нь нэг зэрэг ашиглагдаж болно. Хэрэв та тэдгээрийг нэгэн зэрэг ашиглавал, хүлээн авсан баримтууд нь ирсэн захидлууд ба компьютерт хадгалагдана. Факсаа компьютерт хүлээн авахын тулд FAX Utility ашиглан тохиргоо хийнэ.
Принтерийн хянах самбар дээрх Тохиргоо-г сонгоно.
Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Хүлээн авах Тохиргоо > Факсын Гаралт-г сонго.
Баталгаажуулах мессеж гарч ирвэл, баталгаажуулаад ЗА товш.
Шуудан руу Хадгалах-г сонго.
Шуудан руу Хадгалах-г сонгож Асс. болгож тохируул
Санах ой дүүрсэн Сонголт-г сонгоод ирсэн захидлын хайрцаг дүүрсэн үед хэрэглэх боломжийг сонгоно.
Та шуудангийн хайрцгийн нууц үгийг тохируулж болно. Шуудангийн Нууц үгийн Тохиргоо товшиж, дараа нь нууц үгийг тохируул.
Та Санах ой дүүрсэн Сонголт нь Факс хүлээн авах болон хэвлэх болж тохируулагдсан үед, нууц үг тохируулж чадахгүй.