Факсыг буруу хэмжээтэй илгээж байна

Дараах шалтгаануудыг анхааралдаа авч болно.

Хүлээн авагчийн факсын машин нь A3 хэмжээг дэмждэггүүй.

Шийдэл

A3 хэмжээтэй баримтыг илгээхээс өмнө хүлээн авагчийн машин A3 хэмжээг дэмждэг эсэхийг асуугаарай. Та факс дамжуулах тайлан дээр OK (Багасгасан Хэмжээ)-г харвал, хүлээн авагчийн факсын машин A3 хэмжээг дэмждэггүй байх болно. Та факс дамжууллын тайланг Факс > (Илүү их) > Факсын Тайлан > Хамгийн сүүлийн Дамжуулалт-с хэвлэх боломжтой.

Эх хувийг зөв байрлуулаагүй байна.

Шийдэл

  • Эхийг шугамын дагуу зөв байрлуулсан эсэхийг шалгаарай.

  • Хэрэв скандсан зургийн ирмэг байхгүй байвал эхийг сканнерийн шилийн ирмэгээс бага зэрэг хөндийрүүлээрэй. Та сканнерийн шилний ирмэгээс ойролцоогоор 1.5 мм (0.06 инч) зайд скандаж болохгүй.

Эх хувь эсвэл сканнерийн шилэн дээр тоос эсвэл бохир байна.

Шийдэл

Эх хувь дээрх тоос, бохирдлыг арилгаж, сканнерийн шилийг цэвэрлэ.