Принтерийн гадна гэр бохирдсон, тоостой байвал принтерийг унтраагаад зөөлөн, цэвэрхэн, чийгтэй даавуугаар цэвэрлэ. Бохирдлыг цэвэрлэж чадахгүй байвал цэвэрлэгээний бодис бүхий зөөлөн, цэвэрхэн, чийгтэй даавуугаар цэвэрлэж үз.

Принтерийн механизм эсвэл цахилгааны аливаа бүрэлдэхүүн хэсэгт ус оруулахгүйн тулд анхааралтай бай. Эс бөгөөс, принтер гэмтэж болно.
Эд анги ба савыг цэвэрлэхдээ алкоголь болон будаг шингэрүүлэгчийг хэзээ ч ашиглаж болохгүй. Эдгээр химийн бүтээгдэхүүн тэднийг гэмтээж болзошгүй.
Принтерийн дотор талын гэрэлтсэн хальс эсвэл цагаан хавтгай кабель утсанд гараа хүргэхгүй байх. Ингэвэл, принтерийн ажиллагааг доголдуулахад хүргэж болно.
