Бэх нийлүүлэх портны эргэн тойронд тодорхой хэмжээний бэх үлдсэн байдаг тул та ашигласан бэхний картриджтай ажиллах үед болгоомжтой байна уу.
Бэхийг арьсандаа хүргэвэл, уг газраа саван, усаар сайтар угаана.
Бэхийг нүдэндээ оруулбал, нэн даруй усаар зайлж угаана. Сайн зайлсны дараа ч таагүй байдал мэдрэгдэж, сайтар харахгүй байвал, эмчид яаралтай үзүүлнэ.
Бэхийг амандаа оруулбал, нэн даруй эмчид үзүүлнэ.
Бэхний картридж, засвар үйлчилгээний хайрцгийг задалж болохгүй, эс тэгвээс бэх таны нүдэнд орж, эсвэл арьсан дээр асгарна.
Бэхний картриджийг хэт хүчтэй савлаж, унагааж болохгүй. Түүнчлэн, бэхний савыг шахахгүй, эсвэл шошгыг нь урахгүй байхад анхаарал хандуулна. Ингэвэл, принтерийн бэх гоожиход хүргэж болно.
Бэхний картридж, засвар үйлчилгээний хайрцгийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.