Факсын Гаралт

Та доорх принтерийн хянах самбар дээрээс цэсийг олох боломжтой.

Тохиргоо > Принтерийн тохиргоо > Факсын тохиргоо > Хүлээн авах Тохиргоо > Факсын Гаралт

Тэмдэглэл:

Web Config дэлгэц дээрээс та доорх цэсийг олох боломжтой.

Fax таб > Fax Output.

Шуудан руу Хадгалах:
Шуудан руу Хадгалах:

Принтерийн Шуудан-д хүлээн авсан факсуудыг хадгална. 100 хүртэлх баримтыг хадгалах боломжтой. Хадгалсан баримтын файлын хэмжээ, олон факс хадгалах тохиргоог нэг зэрэг ашиглах зэрэг ашиглалтын нөхцөлөөс шалтгаалан 100 бичиг баримтыг хадгалж болохгүй байж болохыг анхаарна уу.

Хүлээн авсан факсууд нь автоматаар хэвлэгдэхгүй ч тэдгээрийг принтерийн дэлгэц дээр харж, зөвхөн хэрэгтэй байгаа зүйлсээ хэвлэх боломжтой.

Санах ой дүүрсэн Сонголт:

Та Шуудан-н санах ой дүүрсэн үед хүлээн авсан факсыг хэвлэх ажиллагааг сонгох эсвэл хүлээн авахаас татгалзах боломжтой.

Шуудангийн Нууц үгийн Тохиргоо:

Нууц үг нь Шуудан-г хамгаалж, хэрэлэгчдийг хүлээн авсан факсыг үзэхийг хазгаарладаг. Өөрчлөх-г сонгон нууц үгийг өөрчил, Ресет хийх-г сонгон нууц үгийн хамгаалалтыг цуцла. Нууц үгийг өөрчлөх буюу дахин тохируулахад одоогийн нууц үг шаардлагатай.

Та Санах ой дүүрсэн Сонголт нь Факс хүлээн авах болон хэвлэх руу тохируулагдсан үед, нууц үг тохируулж чадахгүй.

Компьютер руу Хадгалах:

Хүлээн авсан факсыг принтерт холбогдсон компьютер дээр PDF файлаар хадгалдаг. Та ердөө FAX Utility (програм)-ыг ашиглан үүнийг Тийм гэж тохируулах боломжтой. Та принтерийн хянах самбараас үүнийг идэвхжүүлэх боломжгүй. FAX Utility-г компьютер дээрээ урьдчилан суулгана. Үүнийг Тийм гэж тохируулсны дараа, принтерийн хянах самбараас та үүнийг Тийм Хэвлэх болгож өөрчилж болно.