> Администраторын мэдээлэл > Принтерийг удирдах > Гадаад интерфейсийг идэвхгүй болгох

Гадаад интерфейсийг идэвхгүй болгох

Та төхөөрөмжийг принтерт холбоход ашигласан интерфейсийг идэвхгүй болгож болно. Сүлжээнээс бусад байдлаар хэвлэж, сканнердахыг хязгаарлахын тулд хязгаарлалтын тохиргоо хийнэ.

Тэмдэглэл:

Та мөн принтерийн хянах самбараас хязгаарлалтын тохиргоо хийж болно.

  • USB-ээрх PC холболт: Тохиргоо > Принтерийн тохиргоо > Принтерийн Тохиргоо > USB-ээрх PC холболт

  1. Web Config-т нэвтэрч, Product Security таб > External Interface гэснийг сонго.

  2. Тохируулахыг хүссэн функц дээрээ Disable-г сонго.

    Удирдлагыг цуцлахыг хүссэн үедээ Enable-г сонго.

    USB-ээрх PC холболт

    Та USB холболтын хэрэглээг компьютерээс хязгаарлаж болно. Хэрэв та хязгаарлахыг хүсвэл Disable-г сонго.

  3. OK дарна.

  4. Идэвхгүй болгосон портыг ашиглах боломжгүй болохыг шадгаарай.

    USB-ээрх PC холболт

    Компьютер дээр драйвер суурилуулсан бол

    USB кабель ашиглан принтерээ компьютерт холбож, дараа нь принтер нь хэвлэхгүй болохыг баталгаажуулаарай.

    Компьютер дээр драйвер суурилуулаагүй бол

    Windows:

    Төхөөрөмжийн тохиргоог нээгээд USB кабель ашиглан принтерийг компьютерт холбоод дараа нь төхөөрөмжийн тохиргооны дэлгэцийн агуулга нь өөрчлөгдөхгүй хэвээх байгааг баталгаажуулаарай.

    Mac OS:

    USB кабель ашиглан принтерийг компьютерт холбоод дараа нь Принтер ба сканнер-с принтер нэмэхийг хүсэж байвал принтер нь жагсаалтанд байхгүй болохыг баталгаажуулаарай.