Холбоо тогтоосон (Windows) хэдий ч хэвлэх боломжгүй

Дараах шалтгаануудыг анхааралдаа авч болно.

Програм хангамж эсвэл өгөгдөл асуудалтай байна.

Шийдэл

  • Жинхэнэ Epson принтерийн драйверыг (EPSON XXXXX) суулгасан эсэхээ шалгана уу. Жинхэнэ Epson принтерийн драйвер суулгаагүй бол, боломжит функцууд нь хязгаарлагдмал байна. Жинхэнэ Epson принтерийн драйверыг ашиглахыг бид зөвлөж байна.

  • Та том хэмжээний мэдээлэл бүхий зураг хэвлэж байгаа бол, компьютерын санах ой хүрэхгүй байж болно. Зургийг бага нарийвчлал эсвэл бага хэмжээтэйгээр хэвлэнэ үү.

  • Та бүх шийдлийг оролдож үзээд асуудлыг шийдэж чадахгүй байвал, принтерийн драйверийг устгаж дараа нь дахин суулгана уу

Би техник хангамжийн хуучин хувилбарыг ашиглаж байгаа гэж нууц үгийг тохируулсан үед ажлыг хэвлэх боломжгүй.

Шийдэл

Хэрэв принтерийн драйвер дээр доорх мессеж гарч ирвэл принтерийн техник хангамжийг шинэчилнэ үү.

Хэрэв та ямар нэг шалтгааны улмаас техник хангамжийг шинэчлэх боломжгүй бол хуучин техник хангамжийн аюулгүй байдлын түвшинд үргэлжлүүлэн хэвлэх боломжтой.

Хуучин техник хангамжаар хэвлэхийн тулд принтерийн драйвер дээр дараах тохиргоог хийнэ үү.

Принтерийн үзүүлэлт дээрээс Дагалдах Тохиргоо табыг нээнэ.

Драйверийн Тохиргоо дарна.

Уламжлагдсан нууц үгийг ашиглах-г сонгоод, ОК дээр дарна.

Принтерийн төлөв асуудалтай байна.

Шийдэл

EPSON Status Monitor 3-г принтерийн драйверийн Арчилгаа таб дээрээс товшиж, дараа нь принтерийн төлөвийг шалгана уу. Энэ онцлогийг идэвхжүүлэхийн тулд та EPSON Status Monitor 3-г суулгах ёстой. Та үүнийг Epson вебсайтаас татаж авч болно.

Хэвлэгдэхээр хүлээгдэж буй ажлууд байсаар байна.

Шийдэл

Хэвлэх Дараалал-г принтерийн драйверийн Арчилгаа таб дээрээс сонгоно. Хэрвээ хэрэгцээгүй өгөгдөл үлдвэл Принтер цэсний Бүх бичиг баримтыг болих-г сонгоно.

Принтер хүлээгдэж байна эсвэл офлайн байна.

Шийдэл

Хэвлэх Дараалал-г принтерийн драйверийн Арчилгаа таб дээрээс сонгоно.

Хэрэв принтер оффлайн эсвэл түр зогссон бол Принтер цэснээс оффлайн эсвэл түр зогссон тохиргоог арилгах.

Принтерийг өгөгдмөл принтерээр сонгоогүй байна.

Шийдэл

Хянах самбар > Төхөөрөмж ба принтерүүд харах (эсвэл Принтерүүд, Принтерүүд ба факсууд) дээрх принтерийн дүрсэн дээр хулганаа хоёр товшоод, Өгөгдмөл принтерээр сонгох гэснийг товш.

Тэмдэглэл:

Хэрэв хэд хэдэн принтерийн дүрс байвал, зөв принтерийг сонгохын тулд дараахыг хар.

Жишээ)

USB холболт: EPSON XXXX Сери

Сүлжээний холболт: EPSON XXXX Сери (сүлжээ)

Хэрвээ принтерийн драйверийг хэд хэдэн удаа суулгавал принтерийн драйверийн хуулбарууд үүсч болно. Хэрэв "EPSON XXXX Сери (хуулбар 1)" гэх мэтээр үүсвэл, хуулбарлагдсан драйверийн тэмдэгтийн байруун товчыг дараад Төхөөрөмжийг арилгах-г дарна.

Принтерийн портыг зөв тохируулаагүй байна.

Шийдэл

Хэвлэх Дараалал-г принтерийн драйверийн Арчилгаа таб дээрээс сонгоно.

Принтерийн портыг Үзүүлэлт > Порт гэж Принтер цэснээс дараах байдлаар зөв тохируулсан эсэхийг шалга.

USB холболт: USBXXX, Сүлжээний холболт: EpsonNet Print Port

Хэрэв та портыг өөрчилж чадахгүй бол Администратороор ажиллуулах гэснийг Принтер цэснээс сонгоно. Хэрэв Администратороор ажиллуулах гэж гарч ирэхгүй бол системийн администратортойгоо холбогдоно уу.