Сканнерын Шил-г цэвэрлэх

Хуулбарласан зүйл, эсвэл скандсан зургууд бохирдсон байвал, сканнерын шил-г цэвэрлэнэ үү.

Болгоомжтой:

Баримтын тагийг нээж хаах үедээ гар, хуруугаа хавчуулахгүй байхад анхаарна. Эс бөгөөс гэмтэх аюултай.

Чухал:

Принтерийг цэвэрлэхдээ алкоголь болон шингэрүүлэгчийг хэзээ ч ашиглаж болохгүй. Эдгээр химийн бодис нь принтерт эвдрэл гэмтэл учруулж болно.

  1. Баримтын тагийг нээнэ.

  2. Цэвэрлэх даавуу тогтоогчоос цэвэрлэх даавуу авна.

  3. сканнерын шил-н гадаргууг цэвэрлэхдээ цэвэрлэх алчуур ашиглана уу.

    Чухал:
    • Хэрэв шилний гадаргуун дээр өөх тос, эсвэл арилгахад хэцүү бусад материалын толбо суусан байвал, бага хэмжээний шил арчигчийг ашиглаж, зөөлөн даавуугаар арилгана. Үлдсэн бүх шингэнийг арчиж хатаана.

    • Шилний гадаргуу дээр хэт чанга дарж болохгүй.

    • Шилний гадаргууг зурах, эвдэлж гэмтээхгүйн тулд болгоомжтой арчина. Эвдэрч гэмтсэн шилэн гадаргуу сканы чанарыг бууруулах магадлалтай.

  4. Цэвэрлэх даавууг цэвэрлэх даавуу тогтоогч руу буцааж тавина.

  5. Баримтын тагийг хаана.